Цаг хугацааны сонирхолтой дижитал аялалд зочлуулах "Immersive" үзэсгэлэн нээлтээ хийлээ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Дэлхийн том хотуудад аялахдаа залуусын заавал очдог, хана таазгүй дуу дүрс, 3D аудио визуалын тусламжтайгаар өөр ертөнцөд очсон мэт мэдрэмж өгдөг "Immersive" үзэсгэлэнгүүдийг сошиалаар харж, "Манайх хэзээ ингэж ийм зүйл хийдэг болох бол" хэмээн атаархаж, мөрөөдөж байсан цаг ард хоцорчээ.

Юнител групп Монголын анхны бөгөөд хамгийн том “ӨРТӨӨ” Immersive Experience-ийг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээлээ.

Драмын театрын өмнөх талбайд учир битүүлэг хар асар босоод нилээд удсаныг та бүхэн анзаарсан байх.

Оньсого мэт энэ байрны учир тайлагдаж, залууст үүд хаалгаа нээсэн бөгөөд чи энд ороод яг 30 минутын турш цаг хугацааны сонирхолтой дижитал аялалд зочлох болно.

“ӨРТӨӨ”-нд чамайг юу хүлээж байна вэ?

“ӨРТӨӨ” нь хүн төрөлхтөн хэрхэн мэдээлэл солилцож, бие биетэйгээ холбогдож ирсэн түүхийг Монголын өв соёл, дижитал ирээдүйтэй уялдуулан бүтээсэн цоо шинэ мэдрэмжийн аялал юм. Энэхүү томоохон бүтээлийг олон улсын түвшинд хүргэхийн тулд Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 7 орны 300 гаруй уран бүтээлч, инженер, түүхчид хамтран ажиллажээ.

Үзэгчид тусгайлан бүтээсэн “Өртөө”-ний хаалгаар алхах мөчөөс эхлэн дараах зүйлсийг өөрийн биеэр мэдрэх болно:

3 гурван цагийн холбоос: Хүйн нэгдлийн үеийн нууцлаг дохио тэмдэг, Хүннү гүрний элч нарын замнал, Их Монгол Улсын дэлхийг холбосон морин өртөө, улмаар XX зууны радиогийн дурсамж, өнөөгийн дижитал экосистем болон алсын хараа хүртэлх цаг хугацааны аяллыг дэргэд нь байгаа мэт мэдрүүлнэ.

Гар аргаар зурсан 5925 фрэйм: Үзэсгэлэнгийн нийт анимэйшний 5925 фрэймийг Монгол уран бүтээлчид гараар зурж, өв соёл, уламжлал, өвөг дээдсийн захиасыг орчин үеийн технологитой хослуулсан бүтээлч шийдлийг бий болгосон байна.

Шидтэй гар чийдэнгийн хана: Хар цагаан өнгөөр дүрсэлсэн өнгөрсөн цагийн нийслэл хотын хана руу тусгай гар чийдэн тусгахад өмнөх үеийн хот маань өнөө цагт ямар харагдаж байгааг харах боломжтой.

Эртний хот дахь чиний дүр: Чи эртний хотод өөрийн бүтээлч дүрийг (Avatar) үүсгэж, өөрийн нэртэй тэрхүү дүр чинь эртний хот дотор алхаж буйг харах боломжтой сонирхолтой шийдэл бэлджээ.

Kidult x Unitel Мерч: Зөвхөн энэ үеэр залуусын дуртай Kidult брэнд болон Unitel-ийн хамтарсан, дахин давтагдашгүй онцгой мерчүүдийг худалдан авах боломжтой.

Үзэгчдийн сэтгэгдэл: "Яг л зүүд шиг, өөр ертөнцөд очсон мэт..."

Нээлтээ хийсэн даруйдаа сошиал сүлжээнд трэнд болж буй анхны үзэгчдийн сэтгэгдлээс хуваалцвал:

"Мөрөөдөл биелдэг л юм байна. Японд 'Арт Аялал'-аар явахдаа ийм үзүүлбэр үзчихээд атаархаж байсан сан. Интерстелларын дүрслэл, цаг хугацааны шилэн давхраг, олон матрицууд, абстракт зургийн дүрслэлүүд мэт өөр орон зайг мэдрүүлсэн хийсвэр зохиомж, дуу авиа тэр чигээрээ намайг гипноздож байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ.

Гарч ирэхдээ трансд орчихоод салж чадахгүй мэт оргисон жингүйдлээсээ бодит ертөнц рүү гарах хаалгаар гарч байж сэтгэл догдлол сая нэг юм дарагдсан. Өнөө дэлхий даяараа гайхан шагшаад байдаг Ван Гогийн виртуаль музей сэлтийг манайхан ингээд хийж чадах нь ээ! Олон орны хэдэн зуун хүнтэй баг бүтэн жил хөдөлмөрлөж байж бүтсэн үр дүн нь юм байна шүү."

Хаана, хэзээ, яаж үзэх вэ?

Үргэлжлэх хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана.

Байршил: Улаанбаатар хотын төвд буюу Драмын театрын өмнөх талбайд байрлах тусгай танхимд.

Тасалбар захиалах: Түр байгууламж учраас хугацаа нь дуусахаас өмнө амжиж ороорой. Тасалбарыг Toki аппликейшн-аар дамжуулан урьдчилан цагаа сонгож захиалах боломжтой.

#мэдээ