
Одоогоос 30 гаруй сая жилийн өмнө үүсэж хөгжин, мөстлөгийн үеийг даван туулсан хүдрийн эрийг нь Гирээ, эмийг нь Гирэгчин үр төлийг нь Шовшоорой гэдэг. Дунджаар 10-15 жил насалдаг уг амьтны урд хоёр хөл нь богино, хойд хөл нь урт, нуруу нь бөгтөр тул Монголын кингэрүү гэж нэрлэдэг.
Хүдэр улирлаа даган өөрчлөгдөх хамелион чадвартай бөгөөд цагаан цамцан дээр гоёмсог хар зангиа зүүсэн мэт их тансаг зүстэй_ Ямар ч брэнд үнэртэй ус түүний үнэрийг гүйцэхгүй. Тэр бол дэлхийд ганцхан байдаг тансаг үнэртэй амьтан. Хүдэр нь адуу шиг хэзээ ч бүл дотроо хээлтдэггүй. Мөн үржлийн хэв маяг нь буурныхтай төстэй бөгөөд идэр есийн хүйтнээр ороо нь ордог. Мөн үр төлөө 4-5 минутанд дүлж гаргадаг. Төллөснийхөө дараа төллөсөн газраа цэвэрлээд явдаг.
Хүдэр их найрсаг зан араншинтай, бусад амьтдад ээлтэй учраас түүнийг ойн амьтдын цагдаа хэмээн нэрийддэг.
Баданги хүдэр нь аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугардаг. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг байна. Өөрөөр хэлбэл, хүдэр бол ойн амьтдын "ЦАГДАА" юм.
Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн дархан цаазат хүдэр нь 1980 онд 44 мянга байсан бол одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсон. Хүдрийг буудахад хэдэн жил зүүдлэгдэж хүний чихэнд хоногшихоор орь дуу тавин чарладаг.
Намрын дунд сард эрэгчин хүдэр исгэрэх маягийн жигтэй дуу чимээ гаргахад бусад хүдрүүд цугларалт хийж циркийн амьтад шиг үсэрч наадан өхөөрдөм хөөрхнөөр тоглоцгоодог.
Хүдэр нь шим сайтай хүнсээр хооллодог учир нэг хүдэр жилд 120 кг хоргол гаргадаг нь байгальд маш сайн бордоо болж, өвс ногоонд сайнаар нөлөөлдөг нь экологийн өндөр ач холбогдолтой.
Италийн нэрт жуулчин Марко Поло нь хүдрийг дээд тэнгэрээс заяагдсан амьтан хэмээн тэмдэглэлдээ дурьдсан байдаг. Энэхүү амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 3-3,5 сая төгрөг ба хууль бусаар агнасан тохиолдолд эрүүгийн хуулийн 24,5 зааснаар 40 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил ял эдлүүлнэ.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!