

Дуучин PSY өөрийн нэрийн хуудас болсон "Summer Swag 2026" тоглолтоо дахин зохион байгуулахаар болжээ.
Өчигдөр PSY өөрийн сошиал хуудсуудаар дамжуулан "PSY Summer Swag 2026 – Long Distance Run" тоглолтын албан ёсны тасалбарын мэдээлэл болон постерыг нийтлэв.
Тасалбарын худалдааны урьдчилсан захиалга 6-р сарын 4-нөөс эхэлнэ. Тоглолтын огноо болон зохион байгуулагдах хотуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь зарлах юм.
2011 онд анх эхэлснээсээ хойш "Summer Swag" нь Солонгосын хамгийн алдартай зуны тоглолтуудын нэг болж чадсан. Асар том усан буу, хит дуунууд, үзэгчидтэйгээ хамт дуулах, фестиваль шиг уур амьсгалаараа алдартай энэхүү арга хэмжээний тасалбар асар өндөр эрэлттэй байдаг.
Уг тоглолтыг "Уран бүтээлч болон үзэгчид хамтдаа бүжиглэж, усанд норж, зуны халуун болон стрессээс ангижирдаг цорын ганц фестиваль" хэмээн тодорхойлжээ.
Хувийн ганцаарчилсан тоглолтуудаас гадна PSY энэ жил Солонгосын их сургуулиудын фестивалиуд дээр ч идэвхтэй тоглож, салбарын хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн нэг гэдгээ баталсаар байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!