Dua Lipa-ийн дуунд хайртай хүн бүрт зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-11-16

Нийтлэлийн энэ удаагийн дугаарт дуучин, ая зохиогч, загвар өмсөгч Dua Lipa-г онцолж байна.

Түүний жинхэнэ нэр мөн Dua Lipa ба багадаа нэрэндээ дургүй байсан ч хожим нь тайзны нэрээ болгосон байна.

Түүний аав Dukagjin Lipa нь мөн адил дуучин хөгжимчин хүн билээ.

Dua Lipa-г 11 настай байхад нь түүний найрал дууны багш дуулж чаддаггүй гэж хэлдэг байсан. 

Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр хэд хэдэн шивээстэй гэдгээ харуулж байсан.

Түүний зарим дууны далд утга:

New Rules

Дууны үг хуучин найз залуугаасаа холдох тухай өгүүлнэ. Тэрээр BBC-д өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр өөрт тохирох дүрэм, журмыг бий болгосноор өөрт тохирохгүй хүнээс зайгаа барьж чадна гэж хэлжээ. Гэвч уг дуу нь дуучин бүсгүйн хайр дурлалаас үүдэлтэй гэж батлаагүй.

Cold Heart (PNAU Remix)-Elton John, Dua Lipa

Уг дуу нь хайр дурлалд итгэх итгэлийг нь алдруулсан гэж биенээ буруутгах хосын тухай. Тэд хэдийн салсан ч бие биенээ үгүйлж, одоо ч сэтгэлдээ тээж явдаг бололтой.

Тийм ч учраас салсныхаа дараа шинэ харилцаа эхлүүлэхэд хэн хэнд нь хэцүү байгаа талаар өгүүлнэ.

Kiss And Make Up ft. Blackpink

Энэ дуу нь хосын харилцаа үл мэдэгдэх асуудлын улмаас хурцдаж, салж буй тухай өгүүлнэ. Хоорондоо огт ярилцахаа больсон ч түүнийг алдахаас айж буй учир явуулж чаддаггүй. Тиймээс асуудлаа шийдвэрлэж, эвлэрэхийг хүсэж байгаа нь тэдний гол зорилго болжээ.

Don’t Start Now

Дууны утга, агуулга нь салалт, тэдний хооронд үүссэн эвгүй харилцааг даван туулах тухай. 

“If you don’t wanna see me dancing with somebody 
  If you wanna believe that anything could stop me 
  Don’t show up 
  Don’t come out 
  Don’t start caring about me now”
гэх үгс нь тухайн хүнээ хэдийнээ сонирхохоо больсоныг илэрхийлж буй аж. 

Break My Heart

Мөн хайр дурлалын тухай дуу. Тэр өмнө нь олон залуустай харилцаа үүсгэж байсан бөгөөд уйдсан үедээ тэр харилцаагаа тасалдаг нэгэн байжээ. Гэтэл бүсгүй шинэхэн харилцаа нь өөр санагдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл анх удаа хүнд хайртай болж буй юм. 

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим