Эд Шираны ШИНЭ ДУУ энэ баасан гарагт “мэндэлнэ”


Сондор | YOLO.MN
2017-01-02

23 настай залуу дуучин Эд Ширан 2017 оны өөрийн шинэхэн бөгөөд эхний уран бүтээлээ энэ баасан гарагт олон нийтэд цацах гэж байна.

Тэрээр 2014 онд цомог гаргаснаасаа хойш 2015 оны 12-р сар хүртэл нэлээд завсарласан билээ. Харин бараг нэг жилийн дараа шинэхэн уран бүтээлээ гаргах гэж байгаа нь энэ аж.

Түр завсарлага авсан тухайн үедээ тэрээр “Би гар утас, цахим шуудан, сошиал харилцаанаас хэсэг завсарлага авч байгааг минь ойлгоорой” гэх тайлбарыг хийж байсан. Харин Эд өөрийн сошиал хуудсандаа дараах хэдхэн хоромын бичлэгийг хийж сонсогч олныхоо магнайг тэнийлгээд байгаа аж. Түүний барьсан цаасан дээр “Энэ баасан гарагт шинэ дуу мэндэлнэ” хэмээжээ.

Түүний гаргасан дуу бүр хит болдог гэхэд хилсдэхгүй. Харин энэ удаад ямар дуу гаргаж сонсогч фэнүүдийнхээ сонорыг мялаах бол..?

Түүний намтар, хайр дурлал, уран бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж сонирхоорой.

#Celebrity #Singer #Teenagers