

Марафон бол философи юм билээ.
Бусад өдрүүдэд хүн ажил, хичээл, үр хүүхэд, гэр бүл гээд үргэлж өөрөөсөө бусад зүйлийг бодож, санаа зовж явдаг. Харин марафоны замд л зөвхөн өөрөө өөрийнхөө тухай бодох, өөртэйгөө ярилцах цаг гардаг юм билээ.
Би ер нь хэр зэрэг тэсвэр тэвчээртэй юм, амьдралд аливаа зовлон тохиолдоход шантраад сөхрөх үү, сөрөөд урагшлахаар байна уу гэдэгт энэ гүйлтийн замаас хариулт олж, дотоод руугаа өнгийдөг.
Чамайг хэн ч гүй гэж албадаагүй, чи өөрөө л чадна гээд гүйж байгаа. Чиний өмнөөс хэн ч гүйж өгөхгүй, чиний шантраад замаасаа гарах, зүтгэсээр бариандаа очих эсэх бусдад огт хамаагүй.
Тиймээс марафоны замд хүн зөвхөн өөртэйгөө нүүр тулж, өөрийгөө олдог, сонсдог, аливааг өөрөөр харах, тууштай байхад суралцдаг юм билээ.
Бариандаа орж ирсэн бүхэн ялагч болдог цор ганц спорт бол марафон. Хэн нь ч хожлоо гэж онгирч, хожигдлоо гэж шатахгүй.
Харин бодол хүрсэн газарт хөл хүрдгийг өөрөөрөө баталдаг юм билээ.
Марафонд оролцогчид барианд орж буй фото агшныг хүргэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!