Арслангийн толгойтой хувцас өмссөн Кайли Женнерийг PETA сайшаав


Сондор | YOLO.MN
2023-01-24

Өчигдөр болсон ёслолын нэгэн үйл ажиллагаанд Кайли Женнер урдаа арслангийн толгойтой хар хилэн даашинз өмсөн ирсэнд Амьтны эрхийг хамгаалах /PETA-People for the Ethical Treatment of Animals/ нийгэмлэг талархан “алга ташив”.

Загварын шоунд оролцохдоо арслангийн толгой өмссөн Кайли Женнер дэлхийн хамгийн алдартай, амьтны эрхийг хамгаалах байгууллагаас эерэг үнэлгээ авсан байна.

PETA-гийн ерөнхийлөгч Ингрид Ньюкирк хэлэхдээ "...Кайлигийн дүр төрх нь арслангийн гоо үзэсгэлэнг онцгойлон тодруулж байгаа ба арслангийн тоо толгойг бууруулдаг, хүний эгозмыг хангах ан агнуурыг эсэргүүцсэн агуулгатай гэж найдаж байна” хэмээжээ.

Нүүр будалт, гоо сайхны бүтээгдэхүүний магнет бүсгүй Парисын Schiaparelli Haute Couture шоунд оролцсон юм. Арслангийн толгой жинхэнэ мэт харагдав ч тийм биш гэдгийг тэр олон нийтэд ойлгуулахын тулд "Араатан ба гоо үзэсгэлэн. Баярлалаа. Хүний гараар хийсэн энэхүү дуураймал зүйлийг өмссөндөө үнэхээр баяртай байна. Үнэхээр үзэсгэлэнтэй" гэсэн тайлбарыг бичжээ.

Мөн Schiaparelli шоунд Наоми Кэмпбелл хар чонын толгойтой хувцас өмссөн байсан нь бас дуураймал юм.

PETA-ийн ерөнхийлөгч Кайлиг дуураймал толгой ашигласныг нь сайшаан хэлэхдээ "Эдгээр гайхалтай бөгөөд шинэлэг гурван хэмжээст амьтны толгойнууд нь хүсэл эрмэлзэл байгаа газарт арга зам байдгийг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN, TMZ

#Сонин хачин