"John Thompson"-ы тэтгэлэг


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Ирландын Dublin City University-ийн DCU Business School-оос олгодог энэхүү тэтгэлэг нь Дижитал Маркетинг хөтөлбөрт суралцах магистрийн нэг оюутны сургалтын төлбөрийг бүрэн хариуцдаг. Тэтгэлэг нь Ирландын нэрт хэвлэл мэдээллийн удирдагч John Thompson-ийн дурсгалд  зориулан 2008 онд байгуулагдсан.

Тэтгэлгийн онцлог 

  • Жил бүр 1 оюутанд олгоно.
  • Европын Холбооны болон Европын Холбооны бус улсын оюутнуудад нээлттэй. 
  • Сургалтын төлбөрийг 100% хариуцна. 

Зорилго 

  • Дижитал маркетинг болон онлайн сэтгүүлзүйн уялдааг хөгжүүлэх 
  • Бизнес, сэтгүүл зүй болон бусад чиглэлийн төгсөгчдийг дэмжих 
  • Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх, маркетингийн ойлголтыг гүнзгийрүүлэх 

Хамрагдах шаардлага 

  • DCU-ийн дижитал маркетинг хөтөлбөрт эхлээд өргөдөл гаргасан байх 
  • Хөтөлбөрт тэнцсэний дараа тэтгэлэгт өргөдөл гаргах 

Бүрдүүлэх материал 

  • CV 
  • 250 үгтэй эссе 
  • Сурлагын дүнгийн хуулбар эсвэл дипломын баталгаа 

Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 7-р сарын 30 
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу. 

#тэтгэлэг #мэдээ #John Thompson scholarship