"Түүний хамгийн сайн найз нь НАДАД ХАЙРТАЙ гээд байх юм"


Сондор | YOLO.MN
2016-10-21

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнтэй олон жил хамт сурчихаад түүний талаар тийм ч сайн мэдэхгүй

Хүүхдүүдийн дэргэд хэлбэл намайг шоолох болно. Чатаар хэлбэл тоглосон гэж бодно

Сайн байцгаана уу? Түрүүний өгсөн зөвлөгөө тань надад их хэрэг болсон. Баярлалаа. Тэгээд надад дахиад нэг асуудал тулгарлаа л даа. Сайн охиндоо сэтгэлээ илчлэх гэхээр л ичээд нүүр улайгаад үг ч дуугарч чадахгүй болчих юм. Бид хоёрын гэр их хол. Сэтгэлээ илчлэх ганц цаг олдож байгаа нь хичээлийн цаг. Гэхдээ ангийн хүүхдүүдийн дэргэд хэлбэл намайг шоолох болно. Чатаар хэлбэл тоглосон гэж бодно. Хамгийн гол нь би түүнтэй 7 жил хамт сурчихаад түүний талаар нээх их юм мэдэхгүй. Бас түүний хамгийн сайн найз нь надад хайртай гээд байгаа юм. Би яах ёстой вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Цаг тохироод аль болох эелдэг, нээлттэй ярилцаарай

...Тиймээс чи зоригтой байгаа шигээ бас хүчтэй, тэвчээртэй байх хэрэгтэй юм шүү. Чамд амжилт хүсье.

Сайн уу? Өгсөн зөвлөгөөнүүд үр дүнтэй байсанд их баяртай байна. Өөрийгөө илэрхийлэхийг хүсч байгаа бол эхлээд тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Магадгүй түүнээс өөрөөс нь хэзээ ярилцах боломжтой эсэхийг нь асууж болно шүүдээ. Цаг тохироод аль болох эелдэг, нээлттэй ярилцаарай.
Харин чиний сэтгэлийг хүлээж авсан үгүйгээс үл хамаараад та хоёр сайн харилцаатай байх хэрэгтэй. Хэн хэнээ гомдоож болохгүй шүү дээ. Тиймээс чи зоригтой байгаа шигээ бас хүчтэй, тэвчээртэй байх хэрэгтэй юм шүү. Чамд амжилт хүсье. Бид бүхэнд дахин захиа бичээрэй. wink

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers