

Солонгосын бизнес судлалын хүрээлэн энэ сарын одуудын нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Энэхүү жагсаалтыг дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд цуглуулсан өгөгдөлд үндэслэн, 1730 одын хэвлэл мэдээллийн хамрах хүрээ, харилцан үйлдэл болон олон нийтийн танигдсан байдлыг шинжилж гаргажээ.
Jimin энэ сарын жагсаалтыг 8,298,417 оноогоор тэргүүлсэн байна. Түүний талаар хамгийн их хайгдсан үг нь “ARMY,” “хар савхин хувцас,” “шаргал үс” зэрэг үгс байжээ.
Jang Won Young 7,186,672 оноогоор хоёрдугаар байрт орсон бөгөөд Jungkook 7,153,623 оноогоор гуравдугаар байрт бичигдсэн бол V 6,618,231 оноогоор дөрөвдүгээрт жагссан байна.
Харин Park Ji Hoon 6,431,546 оноогоор айргийн тавд багтжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!