“Friends” цувралд дүр бүтээсэн алдартнууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-05-01

Тэртээ 1994 онд хамгийн анхны анги нь цацагдаж байсан ч одоог хүртэл залуус бидний үзэх дуртай цуврал бол "Friends". Нийт 10 жилийн туршид гарсан 10 бүлэг бүхий уг цувралд 6 жүжигчид голлон тоглох ч маш олон алдартай жүжигчид туслах дүр бүтээж байсан байдаг. Тэгвэл эдгээр жүжигчдийг эргэн нэг дурсацгаая.

BRAD PITT

Жүжиг Brad Pitt уг цувралын 8-р бүлгийн 9-р ангид Rachel болон Monica нарын ангийн хүүхдийн дүрд тоглодог. Хэрвээ та санаж байгаа бол Rachel түүнийг бүдүүн байсан болохоор нь үргэлж шоглодог байсан учраас Brad Pitt үүнд нь дургүйцлээ илэрхийлж буй үйл явдал гардаг шүү дээ. 

Та бүхэнд нэгэн сонирхолтой баримтыг дуулгахад энэ үед жүжигчин Jennifer Aniston болон Brad Pitt бодит амьдрал дээр гэрлэсэн хосууд байжээ.

GARY OLDMAN

Жүжигчин Gary Oldman уг цувралын 7-р бүлгийн хоёр ч ангид дүр бүтээдэг. Тэрээр Joey-той цуг кинонд тоглож буй жүжигчин Richard Crosby-гийн дүрд тоглоно. Сонирхолтой нь Gary энэ дүрээрээ телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Emmy Awards" шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж байсан удаатай. 

JULIA ROBERTS

Монголчууд бидний "Хөөрхөн хүүхэн" киноны дүрээр нь сайн мэдэх жүжигчин Julia Roberts ч "Friends" цувралд уригдан дүр бүтээж байсан түүхтэй. Цувралын 2-р бүлгийн "The One After the Superbowl" нэртэй ангид Chandler ахлах сургуульдаа байнга доог тохуу хийдэг байсан ангийнхаа охин Susie /Julia Roberts/-тайгаа дахин уулзаж буй үйл явдлыг харуулдаг. Гэвч энэ удаад Susie Chandler-аас хариугаа авч буй тухай үйл явдал гардаг билээ. 

Энэ анги бол "Friends" цувралын хамгийн олон хүн үзсэн ангиудын нэг. Мөн уг хоёр жүжигчин маань бодит амьдрал дээр ч үерхэж байсан түүхтэй. 

HUGH LAURIE

Бид бүгдийн дунд “House” цувралаараа алдаршсан жүжигчин Hugh Laurie “Friends”-д дүр бүтээсэн гэдгийг та мэдэх үү? Тэрээр Rachel-ийг Лондон хот руу нисэхэд хажууд нь сууж явдаг боловсон залуугийн дүрд тоглосон юм. 

CHARLIE SHEEN

2-р бүлэг дээр Phoebe найз залуутайгаа уулзах гэтэл салхин цэцэг тусчихдаг. Гэтэл түүний найз залуу ч мөн салхин цэцэгт тусчихсан байдаг шүү дээ. Тэр залуу бол жүжигчин Charlie Sheen байсан юм.

SEAN PENN

8-р бүлгийн 6-р ангид Phoebe-гийн ихэр эгч нь найз залуудаа өөрийнхөө талаар худал хэлж, хуурч байгаа талаар гардаг. Тэгвэл тэр найз залуугийнх нь дүрд жүжигчин Sean Penn тоглосон билээ. 

BEN STILLER

"Музейд өнгөрүүлсэн шөнө" инээдмийн киногоороо алдартай жүжигчин Ben Stiller энэхүү цувралын 3-р бүлэгт Tommy хэмээх асар их ууртай залуугийн дүрд тоглодог. 

WINONA RYDER

1990-ээд оны үед эд мандаж явсан жүжигчин Winona Ryder Rachel-ийн их сургуулийн ангийн найз Melissa-гийн дүрд тоглосон. 

ALEC BALDWIN

Phoebe-гийн хэт хөгжилтэй, сайхан сэтгэлтэй найзын дүрд жүжигчин Alec Baldwin дүр бүтээж байжээ. Alec Baldwin бол Hailey Bieber-ийн авга ах юм. 

GIAOVANNI RIBISI

“Sneaky Pete” цувралаараа олонд танигдсан жүжигчин Giovanni Ribisi нь Phoebe-гийн дүүгийн дүрд тоглодог билээ. Giovanni Ribisi болон түүний найз бүсгүй хоёр хүүхэдтэй болохыг хүссэн ч боломжгүй байсан тул Phoebe тэдний тээгч эх болж буй талаар үйл явдал гардаг шүү дээ.

BRUCE WILLIS

"Die Hard" буюу "Хатуу самар" киноны гол дүрийн жүжигчин Bruce Willis Rachel-ийн найз залуугийн дүрээр 6-р бүлгийн гурван ч ангид тоглосон билээ. 

REESE WITHERSPOON

Тэрээр Rachel-ийн дүүгийн дүрд тоглодог бөгөөд нэлээн эрх танхил охины дүрийг бүтээдэг.

JEAN-CLAUDE VAN DAMME

Ихэнх жүжигчид "Friends" цувралд туслах дүр бүтээхдээ хэн нэгний дүрд хувирдаг бол алдарт жүжигчин Van Damme тэгээгүй. Тэрээр уг цувралын 2-р бүлэгт "Outbreak 2" нэртэй киноны зураг авалтад оролцож буйгаар гардаг. 

DAKOTA FANNING

Monica, Chandler хоёр шинэ байшин авахаар судалж явахдаа Joey-ийг дагуулан явдаг. Харин тэднийг байшин судалж байх хойгуур Joey нэгэн бяцхан охинтой яриа өрнүүлдэг билээ. Тэр охин бол Dakota Fanning.

ROBIN WILLIAMS БОЛОН BILLY CRYSTAL

3-р бүлэг дээр Monica найзууддаа нэгэн чухал зүйл хэлэх гээд цэцэрлэгт хүрээлэн рүү ордог. Гэтэл тэдний байнга суудаг буйдан дээр хоёр залуу сууж байх бөгөөд тэд бол Robin Williams болон Billy Crystal нар байсан юм. Тэднийг цувралд тоглуулах санаа зохиолд багтаагүй ч хоёр жүжигчин маань кино зураг авалтын ойролцоо бас нэгэн зураг авалтад оролцож байж таарсан гэнэ. Ингээд кино багийнхан тэднийг бяцхан дүр бүтээж өгөхийг хүсэхэд тэд ч зөвшөөрөн тоглож байсан түүхтэй. 

Эх сурвалж: Bright Side

#Friends #Цуврал #Кино