BAFTA TV шагнал: “Adolescence” дөрвөн шагнал авлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Netflix-ийн “Adolescence” драм Лондонд болсон "BAFTA TV Awards"-ын хамгийн том ялагч болж, нэг шөнийн дотор 4 шагнал авсан нь тухайн ёслолын рекорд болов.

Энэ нь өмнө нь болсон BAFTA Television Craft Awards дээр авсан 2 шагналтай нийлээд нийт 6 BAFTA болж байна.

Энэ нь 2019 оны “Chernobyl” цувралын нэг жилд авсан хамгийн их BAFTA шагнал (нийт 9) гэсэн рекордод ойртож байгаа үзүүлэлт юм.

“Adolescence” нь 11 номинацтайгаар хамгийн олон нэр дэвшсэн бүтээл байсан бөгөөд араас нь Disney+-ийн “A Thousand Blows” 7 номинацаар оржээ.

“Adolescence” шилдэг туслах эмэгтэй дүр (Christine Tremarco), туслах эрэгтэй дүр (Owen Cooper) гэсэн хоёр шагналаар эхэлж, дараа нь шилдэг богино цувралын шагнал авч, төгсгөлд нь Stephen Graham шилдэг эрэгтэй жүжигчний анхны BAFTA шагналаа хүртлээ.

Шилдэг драм цувралын шагналыг ITV болон BritBox-ийн “Code of Silence” хүртсэн бөгөөд тэр оройн хамгийн гэнэтийн мөчүүдийн нэг нь шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг “Prisoner 951”-ийн Narges Rashidi хүртсэн явдал байв.

Seth Rogen “The Studio” бүтээлээр шилдэг олон улсын цувралын шагнал авчээ.

“The Celebrity Traitors” нь шилдэг реалити шоу болон үзэгчдийн сонгосон оны шилдэг ТВ мөч гэсэн хоёр шагнал авсан. “Last One Laughing” мөн хоёр шагнал хүртжээ.

Дөрөвхөн ангитай энэ кино цувралыг юу бусдаас өвөрмөц болгож, ямар сэдвүүдийг үзэгчдэд хүргэхийг зорьсон талаар энгийн нэг үзэгчийн хувиар задлан хийснийг ЭНД-с уншаарай.

 

#BAFTA TV #Adolescence