Жүжигчин Robert Pattinson-оос "COVID-19"-ийн халдвар илэрсэн үү?


Миау | YOLO.MN
2020-09-04

"Warner Bros Pictures" кино компани "The Batman" (2021) киноны анхны трейлэрийг олон нийтэд цацаад удаагүй байгаа билээ. Тэгвэл баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус киноны гол дүрд тоглож буй жүжигчин Robert Pattinson-оос "COVID-19"-ийн халдвар илэрснээр кино зураг авалт дахин зогссон аж.

"Warner Bros Pictures" компанийн зүгээс тус кино багийн нэгэн гишүүнээс шинэ коронавирусийн халдвар илэрснээр зураг авалтын ажил түр хугацаанд саатсан хэмээн мэдээлсэн ч тухайн гишүүн нь жүжигчин Robert Pattinson мөн байсан эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй юм. 

Бид бүхний амьдралд асар их өөрчлөлт оруулаад буй "COVID-19" цар тахал кино урлагийн салбарыг ч тойролгүй дайраад гарсан. Үүний улмаас энэ оны гуравдугаар сараас эхлэн "The Batman" тэргүүтэй олон шинэ уран бүтээлүүдийн зураг авалтын ажил тасалдаад байсан юм. Харин дөнгөж энэ сарын 1-ний өдөр дахин эхэлсэн зураг авалт гол дүрийн жүжигчнээс нь халдвар илэрснээр дахин тасалдахад хүрсэн бололтой. 

Эх сурвалж: The New York Times

#The Batman #Robert Pattinson