"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилгоор "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгийг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхэллээ.

"UB food festival"-аар Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг 18 улс үндэстний нэрийн хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчилж байна.

Ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өдөрлөгт оролцож буй. "UB food festival" энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Оросын Холбооны Улсаас зочин тогооч нар хүрэлцэн ирж Казакстан, Кавказ, Словени болон Орос үндэсний хоолоор иргэд, жуулчдад үйлчилнэ.

Өнгөрсөн жилийн фестивальтай харьцуулахад хүрээгээ тэлж, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 байгууллага 18 үндэстний нэрийн хоолоор иргэдэд үйлчилж байна.

"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ. 

Түүнчлэн "UB food festival"-аар шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдааныг зохион байгуулж байна.

#UB food festival-2026