Оюуны чадамж өндөртэй хүмүүсийн хэвшил болсон дадлууд


О.Батхишиг | YOLO.MN
2023-12-11

Өдөр тутмын нийгмийн амьдралд оролцож, өөрийн боломжийг нээн мэдрэхэд хувийн зохион байгуулалт амьдралдаа хэвшүүлсэн дадал асар чухал. Тэгвэл бүтээмж өндөр, оюуны чадамж сайтай хүмүүс эдгээр энгийн үйлдлийг хэдийн хэвшүүлсэн аж.  

Өөртэйгөө ярилцах 

Өөртэйгөө харилцан яриа өрнүүлэх нь танин мэдэхүйн дэвшилтэт үйл ажиллагааны шинж тэмдэг. Энэ нь бодлоо цэгцлэх, үзэл баримтлалаа тодруулахад тусалдаг. 

Эмх замбараагүй байдал 

Ажлын байр, дараалсан олон төлөвлөгөө нь завгүй, бүтээлч сэтгэлгээг илтгэдэг. Эмх замбараагүй байдал нь бүтээлч байдал, уламжлалт бус сэтгэлгээтэй холбоотой болохыг судалгаагаар тогтоосон. 

Алхах хурд 

Алхах зуршил нь тархины идэвхтэй байдлын шинж. Давчуу орон зайд байхаас илүүтэй алхах нь  биеийн хөдөлгөөнөөр дамжуулж юмсыг эргэцүүлэх таатай боломж. 

Таашаал авахын тулд унших 

Зөвхөн мэдээлэл авах төдийгүй таашаал авахын тулд номд дурлах нь сониуч бөгөөд уран сэтгэмжийг илэрхийлнэ.  

Мартсан байх 

Заримдаа мартах нь санах ойн хомсдолтой холбоотой биш. Харин аар саархан зүйлсэд төвлөрөхөөс илүүтэй хэрэгцээтэй чухал мэдээлэлд тархи нь сайн ажилладгийг илтгэдэг.  

Хошин зан 

Өндөр чадамжтай хүмүүс ихэвчлэн цагаа олж хошигнож мэднэ. Энэ нь тэдний хувьд сэтгэл зүйн гимнастик болдог аж.   

Шөнийн шувуухай 

Тэд ихэвчлэн шөнө энергиэ барж суухаас илүүтэй унтаж амардаг. Энэ нь эрч хүчээ бүрэн нөхөж өдрийн турш бүтээмжтэй байхад нөлөөлдөг.   

Ганцаардлаас таашаал авах 

Ухаалаг хүмүүс ганцаардлыг мэдэрч чаддаг. Энэ нь тэдэнд өөр лүгээ өнгийх, юмсыг илүү гүнзгий бодох, эргэцүүлэх таатай орон зай нь болдог аж. 

Дасан зохицох чадвар 

Шинэ нөхцөл байдалд дасан зохицож, байр сууриа тогтоох нь тэдний хувьд ердийн зүйл. Тэд шилжилтийг нухацтай хийн, давуу талаа баталж чаддаг.

Ярихаас илүү ажиглах, сонсох 

Ухаалаг хүмүүс харилцан ярианы явцад сонсож, ажиглаж,  мэдээллийг шингээж, боловсруулахыг илүүд үздэг. Хэт их ярихаас илүүтэй дотроо тунгаан суудаг. 

Энгийн мэт эдгээр зуршил бүтээмж өндөр оюуны чадамжтай хүмүүсийн гол зэвсэг.  Ердийн энэ аргуудыг өөртөө шингээж авах нь зөвхөн өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд төдийгүй хүний оюун ухааны нарийн төвөгтэй байдлын талаар  ойлголттой болоход тусална. 

Эх сурвалж: Awareness

  

 

#нийтлэл