Хятад улсад төслөө танилцуулах бүрэн санхүүжилттэй боломж


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

"SDGs Youth Public Policy Innovation Challenge 2026" хөтөлбөр сайн дурын залуусыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, Хятад улсад төслөө танилцуулах бүрэн санхүүжилттэй боломжийг олгоно.

Энэхүү хөтөлбөр нь залуусыг ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн инновацийн төслүүд боловсруулж, түүнийгээ олон улсын шинжээчдийн өмнө танилцуулах боломжоор хангадаг. Шалгарсан төслүүд Хятад улсад болох олон улсын чуулга уулзалтад оролцож, төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг авах боломжтой юм байна. 

Энэхүү олон улсын уриалга нь залуу инноватор, судлаач, нийгмийн зүтгэлтнүүдийг Соёлын олон янз байдлыг хамгаалах чиглэлээр нөлөө бүхий бодлогын шийдэл боловсруулахыг урьж байгаа юм. Хятадын Жэнмин их сургууль болон олон улсын тэргүүлэх байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

1. Оролцогчдод тавигдах үндсэн шаардлага (Eligibility)

  • Нас: 18-аас 35 насны залуучууд.
  • Харьяалал: Дэлхийн аль ч улсын иргэн байж болно (Монгол залуус оролцох бүрэн боломжтой).
  • Мэргэжил/Үйл ажиллагаа: Оюутнууд, судлаачид, залуу мэргэжилтнүүд болон нийгмийн зүтгэлтнүүд. Ямар ч салбарын мэдлэгтэй байж болно.
  • Багийн бүтэц: Ганцаараа (хувиар) эсвэл 5 хүртэлх гишүүнтэй багаар оролцох боломжтой.

2. Төсөлд тавигдах шаардлага (Challenge Themes)
Таны боловсруулах олон нийтийн бодлогын инновацийн төсөл/санал нь "Соёлын олон янз байдлыг хамгаалах" ерөнхий сэдвийн дор дараах дэд сэдвүүдийн аль нэгийг хөндсөн байхыг зөвлөж байна:

  • Дижитал эрин зуунд соёлыг хадгалан үлдэх.
  • Тэгш хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэх бодлогын хүрээ.
  • Соёлын өвийг хамгаалахад хиймэл оюун ухаан (AI) болон технологийг ашиглах.
  • Соёлын ижилсэлтэй (homogenization) тэмцэх.
  • Соёл хоорондын яриа хэлцэл, харилцан ойлголцлыг дэмжих.

 

Эх сурвалж: Монголын Сайн Дурынхны Төв

#тэтгэлэг #мэдээ