Юүтүбийн хамгийн их dislike-тай бичлэгээр Юүтүбийн өөрсдийнх нь хийсэн бичлэг тодров


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2018-12-17

YouTube Rewind 2018 бичлэг Юүтүбийн хамгийн их dislike-тай бичлэгээр тодров. Юүтүб жил бүр тухайн жилийнхээ онцлох сэдвүүдийг багтаасан YouTube Rewind бичлэгийг хийдэг уламжлалтай билээ. Цацагдаад 11 хонож байгаа тус бичлэгийг одоогоор 140 сая хүн үзсэн байгаа бөгөөд 13 сая dislike, 2.2 сая like авчээ.

Өмнө нь хамгийн олон dislike-тай бичлэгээр дуучин Жастин Бибер-ын “Baby” дууны бичлэг 9.9 сая dislike-тайгаар нэрлэгдэж байсан юм.

YouTube Rewind 2018 бичлэг 13 сая dislike авсныг салбарынхан Юүтүб тус бичлэгтээ PewDiePie, Logan Paul зэрэг Юүтүб одуудыг оруулаагүйтэй холбон тайлбарлаж байгаа юм. Мөн олон сая дагагчтай Юүтүбчдийг бус Baby Shark, Fortnite, ASMR зэргийг багтаасан нь Юүтүб хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлсэн бололтой гэжээ.

#YouTube