

Жил бүрийн 04 сарын 01-нд тэмдэглэгддэг “Инээдмийн баяр” нь хэдэн зууны туршид олон улсад тэмдэглэгдсээр ирсэн ч анх яг хэзээ, хаана, яаж үүссэн нь тодорхойгүй хэвээр.
ИНЭЭДМИЙН БАЯРЫН ГАРАЛ ҮҮСЭЛ

Зарим судлаачид Инээдмийн баярыг бүр 1582 оноос эхлэлтэй хэмээн үздэг. Энэ үеэр Франц улс Юлианы тооллоос Григорийн он тоолол руу Тридентийн чуулганы шийдвэрийн дагуу шилжсэн. Юлиан болон Хиндү тооллоор бол шинэ жил хаврын өдөр шөнө тэнцэх үеэр буюу 04 сарын 01 хавьцаа эхлэх ёстой байдаг гэнэ.
Ийнхүү он тоолол шилжин өөрчлөгдсөнийг мэдэлгүй шинэ жилийг 01 сарын 01 бус харин хуучнаараа буюу 03-р сарын сүүлийн долоо хоногоос 04 сарын 01 хүртэл тэмдгэлсээр байсан хүмүүс олон түмний тоглоом, шоглоомын гол бай болж, тэднийг “Дөрөвдүгээр сарын тэнэгүүд” гэж нэрлэх болсон байна.
Хүмүүс ихэвчлэн бусдыгаа шоглохдоо нуруун дээр нь дөрвөн сарын загас хэмээх хамгийн амархан баригддаг загасыг цаасаар хийн тавьдаг байжээ.

ЭРТНИЙ РОМЫН НААДАМ ХИЛАРИА
Түүхчид мөн инээдмийн баярын өдрийг эртний Ромд гурван сарын сүүлээр Кибелегийн шүтлэгтнүүдийн тэмдэглэдэг байсан Хилариа хэмээх наадамтай холбож үздэг. Наадмаар хүмүүс төрөл бүрийн хувцас өмсөн өөр улсын иргэдийг эсвэл бүр шүүгч нарыг дооглон инээдэг байв.

04 сарын 01-ны өөр нэгэн таамаг бол хаврын улирлын өдөр шөнийн тэнцэлтэй холбогддог ба хаврын өдрүүдэд байгаль эх хүн төрөлхтнөөр эрс тэрс, таамаглашгүй цаг агаарын байдлаар тоглоом наадгай хийдэг гэж тайлбарладаг.
ИНЭЭДМИЙН БАЯРЫН ТҮҮХ
Инээдмийн баярын өдөр нь 18-р зууны үед Их Британид тархсан. Шотландад уг баяр хоёр өдрийн турш үргэлжилдэг уламжлал тогтсон байна. Эхний өдөр нь хүмүүс “gowk” хэмээх тэнэг, мангар байдлыг бэлгэддэг шувууны анд гарах бөгөөд уг өдөр тэд хуурмаг даалгавруудыг биелүүлэх ёстой болдог.
Дараагийн өдрийг Tailie Day гэж нэрлэнэ. Баярын хоёр дахь өдрийн гол бай бол хүмүүсийн нуруу, биеийн ард талын хэсэг байдаг гэж ойлгож болно. Энэ өдөр та өөрийн чадах гэж буй хүнийхээ ард зөөлөн гэтэж очоод гахайн сүүл эсвэл “намайг цохь” гэх мэт үг бичсэн цаасыг наадаг байна.
ИНЭЭДМИЙН БАЯРЫН ӨДРИЙН ХУУРАН МЭХЛЭЛТҮҮД
Орчин үед инээдмийн баярыг маш өргөн дэлгэрээр, төрөл бүрийн хошигнол ашиглан тэмдэглэх болсон. Энгийн иргэд ч гэлтгүй сонин сэтгүүл, телевиз, мэдээллийн веб сайтууд хүртэл үзэгч, уншигчдадаа хачирхалтай мэдээлэл бэлтгэн тавьж инээлгэдэг болжээ.
1957 онд ВВС Швейцарын тариачид шпагеттины гоймонг тариалсан тухай мэдээлж, хүмүүс уг гоймонг модноос түүж байгаа бичлэгийг үзүүлж байв.

1985 онд Sports Illustrated-ийн сэтгүүлч Жорж Плимптон “Sidd Finch” нэртэй шинэ тоглогч 168 миль/цаг хурдтай бөмбөг шиддэг тухай хуурамч өгүүлэл нийтэлж, олон уншигчдыг төөрөгдүүлсэн байна.
1992 онд АНУ-ын Олон нийтийн үндэсний радиогоор өмнөх ерөнхийлөгч Ричард Никсоныг дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буй тухай зарлахад улс даяар цочирдлын байдалд орсон нь тодорхой.
1996 онд түргэн хоолны сүлжээ болох Тако Белл өөрийн нэрээ Эрх чөлөөний Тако Белл болгон өөрчлөх гэж буйгаа зарласан байдаг.

Нийтлэлийг маань уншиж буй та ч бас инээдмийн баярын өдрөөр нэг сайн чадуулж байсан байх. Тэрхүү түүхээ бидэнтэй хуваалцаж бусдад инээд бэлэглээрэй.
Эх сурвалж: History
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!