АНУ-ын кино урлагийн шилдэг мэргэжилтнүүдийн цахим сургалт болно


Сондор | YOLO.MN
2021-11-29

Америкийн кино өдрүүд 2021 цахим хөтөлбөрийг (AFS) АНУ-ын Элчин сайдын яамнаас 2021 оны 12-р сарын 7-ноос 10-ны өдрүүдэд зохион байгуулна.

AFS нь АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Америкийн кино урлагаар дамжуулан дипломат харилцааг хөгжүүлэх тэргүүлэх зэргийн соёлын хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоо болон Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Кино Урлагийн Сургууль (SCA) хэрэгжүүлдэг. AFS нь улс орнууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдтай хамтран жил бүр дэлхийн 60 гаруй оронд кино үзвэр болон мастеркласс сургалтуудыг зохион байгуулдаг.

Элчин сайдын яам дотоодын төрийн бус байгууллага, боловсрол соёлын байгууллагуудтай хамтран 2015 оноос хойш AFS хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж, АНУ-аас нийт есөн мэргэжилтнийг урин авчирч олон талт сургалт, солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар иржээ. Энэ жил COVID-19-ийн улмаас хөтөлбөр маань цахим орчинд өрнөх бөгөөд 2021 оны 12-р сарын 7-ноос 10-ны өдрүүдэд цахим мастеркласс бүхий цуврал сургалтуудыг АНУ-ын шилдэг дөрвөн кино урлагийн мэргэжилтэнтэй зохион байгуулах болно.

Дөрвөн өдөр болох мастерклассууд нь кино урлагийн дөрвөн өөр сэдвээр явагдана. Бүх сургалтууд Zoom платформоор дамжуулан олон нийтэд нээлттэй байх бөгөөд сонирхсон иргэд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Мастерклассуудыг удирдан явуулах Америк багш тус бүрийн намтар болон сургалтын сэдвүүдийн мэдээллийг ЭНД дарж авна уу. Багш тус бүр дээр өгөгдсөн холбоосыг ашиглан Мастерклассуудад бүртгүүлэх юм.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

#Соёл Урлаг #Кино урлаг #Сургалт #Цахим