

Сургууль бол хүний амьдралын хамгийн дурсамжтай, хамгийн чухал үеийн нэг байдаг. Энэ хугацаанд бид зөвхөн хичээл сурлагаас гадна найз нөхөрлөл, амьдралын анхны зорилго, мөрөөдлөө олж авдаг. Тиймээс сургуулиа төгсөхөөс өмнө дараах 10 зүйлийг заавал хийж үзэхийг зөвлөж байна
1. Ангийнхантайгаа дурсамжийн зураг авахуулах
Сургуулиа төгсөөд хүн бүр өөр өөрийн замаар явдаг. Тиймээс ангийнхантайгаа хамт олон зураг даруулж, дурсамж үлдээх нь маш чухал.
2. Багш нартаа баярлалаа гэж хэлэх
Олон жил бидэнд мэдлэг зааж, хүмүүжүүлсэн багш нартаа талархал илэрхийлэх нь хамгийн зөв, соёлтой үйлдэл юм.
3. Сургуулийнхаа бүх буланг нэг удаа тойрч үзэх
Хамгийн их суудаг анги, номын сан, спорт заал, коридор гээд сургуулийнхаа бүх газрыг санаатайгаар нэг тойрч үзвэл дараа нь сайхан дурсамж болдог.

4. Сургууль дээрээ нэг дурсамжтай үйл явдал хийх
Сүүлийн үлдсэн цаг хугацаагаа найз нөхөдтэйгөө дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл өөрийн нэрэмжит тэмцээн, уралдааныг зохиогоорой. Жишээ нь: спортын тэмцээн, урлагийн наадам гэх мэт
5. Найзтайгаа илэн далангүй ярилцах
Сургууль төгсөөд уулзах нь багасдаг тул сайн найзуудтайгаа хамт сууж, дурсамж ярьж, ирээдүйн тухай ярилцах хэрэгтэй.
6. Хүссэн зүйлээ нэг удаа зориг гаргаж хийх
Тайзан дээр дуулах, тэмцээнд оролцох, илтгэл тавих гэх мэт өмнө нь хийж зүрхлээгүй зүйлээ туршаад үзээрэй.

7. Ирээдүйн зорилгоо бичих
5 жилийн дараа, 10 жилийн дараа ямар хүн болохыг хүсэж байгаагаа бичиж хадгалах нь урам зориг өгдөг.
8. Ангийн дурсамжийн дэвтэр хийх
Ангийнхан бүгд бие биедээ үг бичиж үлдээвэл олон жилийн дараа уншихад маш гоё байдаг.
9. Хоолны өдөрлөг зохион байгуулах
Анги хамт олноороо гэр гэртээ хоол хийж ирээд нэгнийгээ дайлаарай. Магадгүй арван жилийн дараа уулзахдаа нэгнийхээ хийсэн хоолын талаар хуучлаад суух ч юм бил үү.
10. “Сурагч насандаа баярлалаа” гэж өөртөө хэлэх
Хүүхэд нас, сурагч нас дахиж давтагддаггүй хамгийн нандин үе байдаг. Тиймээс энэ үедээ баярлаж, өөрөөрөө бахархах хэрэгтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!