5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Чи инээмсэглэ дээ, хэн болохыг чинь хэлээд өгье


Сондор | YOLO.MN
2018-05-24

Чи хэрхэн яаж инээдгээ мэдэх үү. Магадгүй сэтгэл татам сайхан инээмсэглэдэг байж болно. Эсвэл чи бараг инээдэггүй нүүрний хувирал муутай ч хүн байж болно. Хэрэв яаж инээдгээ мэдэхгүй бол өөрийгөө сайтар анзаараарай. Учир нь чамайг хэрхэн яаж инээж байгаагаар зан чанарыг чинь тодорхойлж, хэн болохыг чинь мэдэж болдог ажээ.

smiley Хэрэв чи инээж байхдаа гараараа амаа дардаг бол маш эмзэг сэтгэлтэй, өөртөө итгэлгүй нэгэн юм байна. Гэхдээ өрөвч зөөлөн, бусдад туслах дуртай хүн юм.



smiley Хэрэв чи инээж байхдаа ямар ч үйлдэл хийдэггүй бол бусдын санаа бодлыг харгалздаггүй бүхнийг өөрийнхөөрөө хийх гэдэг хүн байна. Энэ байдал тань эргэн тойрны хүмүүст чинь тэр бүр таалагдаад байдаггүй. Хэт их дүнсгэр байснаас хааяа ч гэсэн сэтгэлээ онгойтол инээж байгаарай.



smiley Хэрэв чи инээж байхдаа эрүүгээ барьдаг бол чи хүүхэд зангаа гээгээгүй нэгэн гэсэн үг. Тиймээс чи юу ч бодож саналгүйгээр бүхнийг хийж, хүнд итгэж, өөдрөг байж чаддаг нэгэн.

smiley Хэрэв чи амаа ангайлгаж маш чангаар инээдэг бол маш хөгжилтэй хүн юм. Үүгээр чамайг нээлттэй хүн гэж үзэж болох ч хааяа ч гэсэн биеэ барьж, хүлцэнгүй байхад гэмгүй гэдгийг сануулъя. Чи сайн ярьдаг шигээ бас бусдыг сонсож сурах хэрэгтэй.



smiley Хэрэв чи нүдээ онийлгож инээдэг бол өөртөө итгэх итгэл, ухаан хоёроо тэнцвэржүүлж чаддаг хүн юм. Чи ажил хэрэгч, бас шаардлага өндөртэй ч хааяа энэ чанараа хэтрүүлчих гээд байдаг шүү.



smiley Хэрэв чи инээж байхдаа хамраа үрчийлгэдэг бол чиний үзэл бодол, сэтгэл хаврын тэнгэр шиг хувирч байдаг гэсэн үг. Нэг үгээр чи барьцгүй хүн. Гэхдээ нэг давуу тал нь чи бусдын үгийг сонсож асуудлын шийдлийг олохдоо гаргууд юм.



smiley Хэрэв чи инээж байхдаа толгой, нүүрэндээ гараа хүргэдэг бол маш их мөрөөдөмтгий хүн юм. Мөрөөдөх сайхан ч бүх зүйлийг мөрөөдлөөр бий болгохгүй. Тийм болохоор амьдралд ойрхон зүйлийн талаар хааяа нэг бодож үзэж бай.

За тэгээд инээгээд инээмсэглээд л бай, амьдрал сайхан шүү дээ laugh

 

 

#Найз #Frined #Хайр #LOVE #Шохоорхол #Итгэл #Trust #Quiz