Бүх АСУУДЛЫН ЧИНЬ ҮНДЭС юу байгааг ЭНЭХҮҮ ТЕСТЭЭР олоорой!


Сондор | YOLO.MN
2016-10-14

Заримдаа юунд ч юм бэ цухалдаж, эсвэл хичээл номондоо ч анхаарах сөхөөгүй,  тулгарч буй асуудлыг шийдэж чадахгүй мэт санагдаж “урамгүй” явдаг өдрүүд байдаг л биз дээ. Өсвөр насанд бие бялдраас гадна сэтгэл зүйн өөрчлөлт, хувиралт их тохиолддог. Үүнтэйгээ дасан зохицох, хянахын тулд өөрөөс багагүй хичээл зүтгэл, чармайлт (өөрөө өөрийгөө сонсох, бусадтай ярилцах) хэрэгтэй болдог.

Харин чамд тулгараад буй асуудлын голыг олох гэж шаналж байгаа бол дараах тест тус болно. Хийхэд их амархан учир туршаад үзээрэй. Эсвэл асуудалтай байгаа найздаа энэхүү аргыг санал болгоорой!

1. Эхлээд хоосон цаасан дээр дараах байдлаар үг жагсаахдаа бэлдээрэй.


2. Дараагааар нь толгойдоо орж ирсэн үгсээ доош жагсаан бич. Ингэхдээ тэдгээр үгэнд хязгаар тавьж хэт цэгнэх хэрэггүй. Толгойд орж ирсэн үгсээ бичээд бай.

3. Дараагаар эхний хоёр үгийг утгын хувьд холбож байгаа нэг үгийг ард нь бич. Жишээ нь “сургууль, багш” гэж бичсэн байвал “хичээл” гэж холбох нь эсвэл “тест, сэтгэл санаа” гэсэн бол “сэтгэл зүй” гэж холбох нь байна. Гэх мэт утгын хувьд холбож байгаа нэг үгийг бичээрэй.


3. Энэ мэтчилэн үргэлжлүүлж явсаар хамгийн сүүлд нэг үг гарч ирнэ. Тэрхүү үг нь чиний яг одоогийн амьдралын бүх асуудлын хариу болж чадах бөгөөд хааяа асуудлын хариуг олж чадахгүй эргэлзэх тохиолдолд энэхүү аргыг хэрэглэж байгаарай.

 

Асуудлын гол зүйл юу байгаагаас шалтгаалж тэрхүү зүйлийг засаж өөрчлөх гэх мэт ямар ч байсан өөрт эерэг нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ аваарай. Тэгвэл чиний бүх асуудал цэгцрэх нь.

САНАМЖ: Энэхүү аргыг сардаа нэг удаа хэрэглэх нь толгой дотор байгаа салаалсан их бодол, асуудлыг цэгцлэхэд хэрэг болно. Өөрийн туршаад гарсан үгийг сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. wink

 

#Problem #Teenagers