Бүгд найрамдах Куба улсын засгийн газрын тэтгэлгийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Монгол, Куба хоёр улсын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын түвшний оюутан элсүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зарлалаа.

Суралцах чиглэл, шалгаруулах суралцагчийн тоо

  • Ерөнхий анагаах ухааны чиглэлээр бакалаврын хөтөлбөрт нийт 4 иргэн шалгаруулна. (нүүр ам судлалын хөтөлбөр биш болно)

Тэтгэлгийн давуу тал

  • Их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. (Улс хоорондын нислэгийн тийз, оюутны амралт болон бусад шалтгаанаар ирэх очих зардлыг тухайн оюутан өөрөө хариуцна)
  • Тэнцсэн иргэд Монгол Улсын Боловсролын сайдын тушаалаар Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулж, амьжиргааны зардалд сар бүр 220 ам.доллароор тооцон, улирал тутам олгоно.
  • Үндсэн хичээл эхлэхээс өмнө испани хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдана.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • 16-25 хүртэлх настай байх;
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсхүл 12 дугаар ангийн суралцагч байх;
  • ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хариу сөрөг байх, эрүүл мэндийн хувьд тасралтгүй суралцах боломжтой байх;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
  • Испани хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Бүртгэл, хугацаа

  • Тэтгэлгийн материалыг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд scholarship.esis.edu.mn хаягаар хүлээн авна.

Бүрдүүлэх баримт бичиг (Испани хэлээрх орчуулгын хамт)

  • Цахим өргөдөл;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (2025-2026 оны хичээлийн жилд ЕБС-ийн 12 дугаар ангид суралцаж буй тохиолдолд сургуулийн тодорхойлолт авна);
  • 11, 12 дугаар ангийн сурлагын дүн (ЕБС-ийн 12 дугаар ангид суралцаж буй сурагчид хамаарна);
  • Их сургуулийн 1, 2 дугаар дамжааны дүнгийн хуулбар (их сургуулийн 1, 2 дугаар дамжааны оюутанд хамаарна);
  • Эрүүл мэндийн магадалгаа (ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хариу хавсаргасан);
  • Англи эсвэл испани хэлний олон улсын шалгалтын хүчинтэй сертификат (IELTS, TOEFL, Duolingo, DELE, SIELE гэх мэт);
  • Суралцах хүслийг илэрхийлсэн 200-300 үгтэй эсээ;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia);
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia).

Анхаарах зүйлс:

  • Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дарж баталгаажуулахыг анхаарна уу.
  • Бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөж байна.
  • Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаарт, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн 51-262916 дугаарт холбогдон лавлана уу.
  • Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

#тэтгэлэг #мэдээ