

"26 дахь удаагийн Дэлхийн сэтгэцийн эмгэг судлалын чуулган"-д оролцох хүсэлтэй залуу мэргэжилтнүүдэд тэтгэлэг зарлагдлаа.
Хаана: Шведийн хаант улс, Стокгольм хот
Хугацаа: 2026 оны 09 сарын 23-26
WPA нь залуу мэргэжилтнүүдэд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, сэтгэцийн эмгэг судлалын салбарт дэлхийд нэр хүндтэй эрдэмтэдтэй өөрийн судалгааны ажлаа хуваалцах, мөн бусад орны үе тэнгийн мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо тогтоох өргөн боломжийг олгодог.
Залуу сэтгэцийн эмч нарын сурч боловсрох, мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор World Psychiatric Association тодорхой шалгуур хангасан эмч нарт Конгресст оролцоход нь зориулан жил бүр бүртгэлийн болон оролцооны зардлыг дэмжих Fellowship тэтгэлэг олгодог.
Тавигдах шаардлага
Тэтгэлэгт хамрагдсан оролцогч дараах дэмжлэгийг авна
Олон улсын оролцогч - 800 евро хүртэл
Европын оролцогч - 600 евро хүртэл
Швед улсын оролцогч -100 евро хүртэл\
Бүрдүүлэх материал
Хүсэлт илгээх хугацаа: 2026 оны 03 сарын 19-ны дотор илгээнэ үү.
Хариу гарах хугацаа: 2026 оны 04 сарын 20-ны дотор.
Шаардлага хангасан өргөдлүүдийг Конгрессын Эрдэм шинжилгээний хорооноос томилогдсон сэтгэцийн эмч, ахлах мэргэжилтнүүдээс бүрдсэн баг үнэлж, шалгаруулах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна.
Хүсэлт илгээх бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!