

“INNER ME: STORIES THAT SHAPE US” хөтөлбөр нь артхаус кино урлагаар дамжуулан өсвөр үеийн сурагчдын ганцаардал, дотоод зөрчил, амьдралын утга учрыг эргэцүүлэх чадварыг хөгжүүлж, өөрийгөө ойлгож хүлээн зөвшөөрөх хандлага төлөвшүүлэх, мөн сэтгэл зүйн эрүүл мэндийн суурь боловсрол олгохол чиглэнэ.
Энэхүү хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад зориулсан 5 долоо хоногийн турш үргэлжлэх цогц хөтөлбөр бөгөөд кино урлаг, бичгийн бүтээлч үйл ажиллагаа, сэтгэлзүйн боловсролыг уялдуулсан хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн явцад сурагчид эхлээд эсээ бичих онол, бүтцийн сургалтад хамрагдана. Энэхүү сургалтаар бодлоо хэрхэн логик дараалалтай илэрхийлэх, эсээний үндсэн бүтэц боловсруулах арга барилд суралцана.
Хамрах хүрээ: Улаанбаатар хотын 15–18 насны ЕБС-ийн нийт 20 сурагч
Хэрэгжих хугацаа: 2026.03.21-ны өдрөөс 2026.04.22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Хөтөлбөрт хамрагдах шалгуур:

Артхаус киноны тухай:
Артхаус кино бол бодол, мэдрэмж, хүний дотоод ертөнцийг илэрхийлэх урлаг юм. Артхаус төрлийн кино бүтээл нь бидэнд тодорхой хариулт өгдөггүй.Харин үзэгчдэд асуулт тавьж, өөрийнхөөрөө эргэцүүлж бодох орон зайг үлдээдэг. Тийм учраас артхаус кино нь амьдралын утга учир, хүний дотоод мэдрэмж, ёс суртахууны талаар илүү гүн харуулдаг онцлогтой юм.
ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Эх сурвалж: Inner Me төслийн албан ёсны хуудас
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!