Шидтэнүүдийн шинэ үе


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Бидний хайрт кино болох Харри Поттер HBO дээр телевизийн цуврал болон хийгдэхээр болж шидтэнүүдийн шинэ эрин үе Хогвартст сурахаар бэлтгэгдэж байна. Sorcerer’s Stone-өөс Deathly Hallows хүртэлх номын бүх долоон бүлэг цуврал болох бөгөөд цуврал нь зохиолч J.K. Rowling-ийн шидэт ертөнцийн бүхий л жижиг дитайл, уншигчдад өгдөг тэр л мэдрэмжийг үзэгчдэд мэдрүүлэхийг амлаад буй.

Цувралын гол дүрүүдэд тоглохоор нийт 32,000 хүүхдүүд пробонд орсон ба HBO тэдгээр хүүхдүүдээс алтан гурвалд дүр бүтээх жүжигчдийг сонгож чадсан байна. Хэдийгээр гол дүрийг бүтээгч хүүхдүүдэд өмнө нь кинонд дүр бүтээж байсан онц туршлага байхгүй ч үзэгчдэд цоо шинэ энерги, мэдрэмжийг авчирч чадна гэдэгт итгэлтэй байгаа юм.

Эх зохиолыг цуврал хэлбэрээр Франческа Гардинер бичсэний зэрэгцээ гүйцэтгэх продюсероор болон шоуны ахлагчаар ажилласан байна. Мөн J.K. Rowling, Нил Блэр, Рут Кенли-Леттс, Дэвид Хейман нар гүйцэтгэх продюсероор ажиллаж шидтэнүүдийн ертөнцийг Харри Поттер номын эх хувилбараас хазайлгахгүй байх тал дээр анхаарчээ.

Өргөн цар хүрээ, авьяаслаг жүжигчдийн багтайгаар HBO-ийн цуврал нь Харри Поттерын ид шидийг ном, киноны үнэнч фенүүд болон шинэ үеийн үзэгчдэд хүргэх, Хогвартс сургуулийн домогт дүрүүдийг дэлхий даяар дахин танилцуулах байх хэмээх хүлээлтийг үүсгээд байна.

Ингээд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох Харри Поттер цувралд хэн хэн, хэний дүрийг бүтээж байгаа талаар хамтдаа сонирхоцгооё.

Харри Поттер – Доминик МакЛафлин

Анхны жүжигчин: Даниэл Рэдклиф

Даниэл Рэдклифийг дэлхийд таниулсан дүр болох Харри Поттер мөн өөрөөр “амьд үлдсэн хүү”-ийн дүрд залуу жүжигчин Доминик МакЛафлин тоглохоор болжээ. Доминик МакЛафлин өмнө нь тун удахгүй нээлтээ хийх Sky сувгийн “Grow” инээдмийн кинонд дүр бүтээсэн бөгөөд тус кинонд Ник Фрост ч мөн тоглосон юм гэнэ. Ник Фрост нь Харри Потер цувралд Хагридын дүрийг бүтээж байгаа билээ.

Рон Уизли – Аластейр Стаут

Анхны жүжигчин: Руперт Гринт

Харри Поттерийн Хогвартс дахь сайн найз улаан үст шидтэн Рон Уизлигийн дүрийг Аластейр Стаут бүтээхээр болсон байна. Стаутын хувьд урьд нь кинонд тоглож байсан туршлагагүй тул Роны дүр түүний жүжигчний карьерын томоохон тэсрэлт болж өгөх бололтой.

Сэтгэл татам улаан үстэй Стаут Харри Поттер кинонд Роны дүрийг бүтээсэн Руперт Гринттэй тун төстэй харагддаг.

Хэрмиона Грейнджер – Арабелла Стэнтон

Анхны жүжигчин: Эмма Уотсон

Хогвартсын хамгийн ухаалаг сурагчдын нэг мөн Харри, Рон хоёрын сайн найз болох Хэрмионагийн дүрийг Арабелла Стэнсон бүтээх нь. Тэрбээр саяхан жүжигчний дебютээ West End-ийн Matilda: The Musical-д Матилдагийн дүрийг бүтээснээр тавьсан.

Албус Дамблдор – Жон Литгоу

Анхны жүжигчид: Ричард Харрис, Майкл Гэмбон

Шидтэнүүдийн сургууль болох Хогвартсын тэргүүн хүчирхэг шидтэн Дамблдор нь сургуулийнхаа хамгийн ахмад профессор мөн Харригийн анхны сургагч багш билээ.

Sorcerer’s Stone үйл явдлаас өмнө, Дамблдор (Минерва МакГонагаллын тусламжтайгаар) бяцхан жаал Харриг хамгаалахын тулд Привет Драйвт байрлах Дарслигийн гэрийн үүдэнд үлдээснээр зохиолын гол үйл явдлууд өрнөдөг.

Северус Снэйп – Паапа Эссиду

Анхны жүжигчин: Алан Рикман

Хогвартст уусмалын хичээл ордог профессор Снэйп нь Слидерин тэнхимийн тэргүүн бөгөөд эхэн үедээ Харри болон түүний найзуудын дайсны дүрээр гардаг. Снэйп нь сурагчиддаа, бусад профессоруудтай тун хүйтэн хөндий харьцаатай. Харри ч түүнийг харанхуйн эзэн Волдеморттой ямар нэгэн байдлаар холбоотой байх хэмээн сэрддэг шүү дээ.

Минерва МакГоналл – Жанет МакТир

Анхны жүжигчин: Мэгги Смит

Минерва МакГоналл нь Хогвартст төрөл бүрийн зүйлд хувирах шидийг заадаг профессор. Тэрээр Грицциндор тэнхимийн тэргүүн.

Рубеус Хагрид – Ник Фрост

Анхны жүжигчин: Робби Колтрейн

Хагас аварга биет Хагрид нь Хогвартсын сахиул, хамгаалагч. Тэрбээр Харриг шидтэн болохыг нь анх хэлсэн хүн бөгөөд гол дүрийн гурвыг сургуульд байх хугацаанд нь ойроос дэмжин тусалдаг сайн найз нь болдог.

Хагрид нь том биетэй, хаяадаа эв хавгүй байдаг ч амьд амьтдад маш их хайртай халуун дулаан сэтгэлт нэгэн юм.

Аргус Филч – Пол Уайтхаус

Анхны жүжигчин: Дэвид Брэдли

Аргус Филч нь Хогвартст сурч буй хүүхдүүдэд анхаарал тавих ёстой хүүхдүүдэд жаахан ч гэсэн санаа тавьдаггүй хатуу эрхлэгч юм. Маш хахир хатуу зантай, дүрэм журмыг ягштал сахиулдаг Филч, хатагтай Норрис хэмээх сахилгагүйтэж буй сурагчдыг үнэрлээд барьчихдаг мууртай хамтарч ажилладаг.

Тэрбээр шидтэний гэр бүлээс гаралтай ч өөрөө ид шид хэрэглэх чадваргүй нэгэн.

Квиринус Квирелл – Люк Таллон

Анхны жүжигчин: Иэн Харт

Квиринус Квирелл нь Харриг анх Хогвартст суралцахаар ирэхэд хар шидийн эсрэг хамгаалах урлагийн профессороор ажиллаж байсан өөртөө итгэлгүй мэт харагддаг хүн юм. Тэрээр өмнө нь ид шидгүй хүмүүсийн тухай хичээлийг заадаг байсан ба чөтгөрлөг шидтэний тухай илүү ихийг мэдэхээр Волдемортын эрэлд гарч байсан удаатай.

Гэхдээ бид түүнийг энгийн нэг аймхай профессор биш гэдгийг сайн мэднэ.

Драко Малфой – Локс Пратт

Анхны жүжигчин: Том Фелтон

Image Properties

Харри Поттерын өст дайсан болох Драко Малфой нь Слидерин тэнхимд харьяалагддаг. Тэрээр энгийн шидгүй гэр бүлээс гаралтай шидтэнүүдийг Хогвартс сургуульд сурах эрхгүй гэж үздэгийн дээр Харри, Рон, Хэрмиона гурвыг үргэлж дээрэлхэж явдаг нэгэн.

Драко гэр бүлийнхээ итгэл үнэмшлийг ягштал баримталдаг бөгөөд гол дүрийн гурван баатрыг үзэн ядахаа хэзээ ч зогсоодоггүй.

Пратт зөвхөн Харри Поттер цувралд дүр бүтээгээд зогсохгүй BBC-ийн “Lord of The Flies” гэх кино болж буй зохиолд ан агнаж, тулалдах дуртай Жакийн дүрд тоглож байгаа.

Петуниа Дарсли – Бел Паули

Вернон Дарсли – Дэниел Ригби

Анхны жүжигчид: Фиона Шоу, Ричард Гриффитс

Бел Паули нь Харригийн ээжийн эгч болох Петуниагийн дүрд тоглоно. Харригийн эцэг эх нас барсны дараа Петуниа Харриг өсгөхөөр болдог ч түүнд маш хатуу ханддаг ба өөрийн хүү Дадлигаас аль болох хол байлгахыг хичээдэг.

Дэниел Ригби Харригийн нагац эгчийн нөхөр болох Вернон Дарслигийн дүрд тоглоно. Ноён Дарсли дрилл үйлдвэрлэдэг компани болох Grunnings-ийн захирал бөгөөд хүүдээ юу ч өгөхөөс буцахгүй. Заримдаа тэрээр Харригийн ид шидээс болоод түүнд харгис хандах нь элбэг.

Молли Уизли – Кэтрин Паркинсон

Анхны жүжигчин: Жули Уолтерс

Жули Уолтерс нь англи гаралтай цэвэр цусны шидтэн бөгөөд Артур Уизлитэй гэрлэн Фред, Жорж, Рон, Жинни нарыг төрүүлсэн. Тэд нийт 9 хүүхэдтэй ба Хогвартст байх үедээ Гриффиндор тэнхимд суралцаж байжээ.

Цувралын явцад Молли нь Харригийн ээжийн үүргийг гүйцэтгэдэг.

Шеймус Финниган – Лео Ирли

Анхны жүжигчин: Девон Мюррей

Гриффиндор тэнхимийн өөр нэгэн гишүүн, Харригийн ангийн хүүхэд бол Шеймус Финниган. Зохиолын явцад тэрбээр яг л Харритай адил хагас цуст шидтэн гэдэг нь илэрдэг. Түүний ээж шидтэн байсан ба өөрийгөө шидтэн гэдгийг аавд нь гэрлэснийхээ дараа хэлжээ.

Финниган нь хамгийн сүүлд Дамболдрийн армид нэгдэн алтан гурвалтай хамтдаа муу талтай тулалддаг.

Невилл Лонгботтом – Рори Уилмот

Анхны жүжигчин: Мэттью Льюис

Гриффиндор тэнхимийн сурагч болох Невилл нь Лонгботтом гэр бүлээс гаралтай бөгөөд Лонгботтом нь шидтэний ертөнцөд үлдсэн цөөхөн цэвэр цуст шидтэний гэр бүл.

Невилл нь номын туршид эв хавгүй байдгаараа алдартай. Тэрбээр профессор Северус Снэйпээс хамгийн их айдаг билээ.

Дадли Дарсли – Амос Китсон

Анхны жүжигчин: Харри Меллинг

Харригийн үеэл болох Дадли Дарсли нь маггл гэр бүлээс гаралтай бөгөөд Петуниа болон Верноны ганц хүүхэд. Тэрээр Харриг дээрэлхдгээрээ алдартай. Түүний энэхүү занг багаасаа эрхэлж өссөн, эцэг эх нь хүссэн бүгдийг нь өгдөг байсантай холбож тайлбарлаж болно.

Цувралын сүүлээр Дадли Харригаас багадаа болон өсвөр насандаа хэрхэн түүнийг зовоож байснаасаа уучлалт гуйдаг. Дадли нь Китсоны анхны дүр юм.

Хатагтай Роланда Хуч – Луис Брилей

Анхны жүжигчин: Зоэ Ванамэйкер

Хогвартст нисэх хичээл заадаг, мөн Квиддичийн шүүгч, дасгалжуулагч Роланда Хучийн дүрд Луис Брилей тоглохоор болжээ. Хуч нь сурагчдаа үргэлж аюулгүй байлгахыг хичээдэг тул бусад профессорууд болон сурагчдынхаа хүндлэлийг хүлээсэн нэгэн.

Уизлигийн ах дүүс: Жинни Уизли – Грейси Кокрейн, Фред Уизли – Тристан Харланд, Жорж Уизли – Габриэл Харланд, Перси Уизли – Руари Спунер

Анхны жүжигчид: Бонни Райт, Жеймс Феллс, Оливер Феллс, Крис Ранкин

Уизли гэр бүлийн ах дүүсийн дүрд Бонни Райт, Жеймс Феллс, Оливер Феллс, Крис Ранкин нар тоглоно. Хэдийгээр тэд цэвэр цусны шидтэний гэр бүл ч ид шидийн ертөнцөд буй бүхий л хүмүүс болон амьд амьтдыг тэгш эрхтэй байх ёстой хэмээн үздэг.

Уизлигийнхан Харрид яг л төрсөн ах, дүү шигээ ханддаг сайхан сэтгэлт хүүхдүүд билээ.

Эх сурвалж: Variety

#Харри Поттер #Harry Potter