

Монголын Сайн Дурынхны Төвөөс “BECAUSE I AM GIRL” нөлөөллийн чуулганыг 2026 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Соёлын төвд зохион байгуулна.
Чуулганд дараах охид хөвгүүд оролцох боломжтой:
Энэ удаагийн чуулган 3 үндсэн эрхийг онцолж байна.
Үндсэн илтгэл: “Охид өөрөө индэр” (Girls as the Platform, not just participants):
Охид өөрсдийн бие махбод, орон зай, дижитал орчин, хямралын нөхцөл бүхий нийгмийн амьдралдаа өөрийн дуу хоолой, сонголт, тэсвэрлэх чадвараараа индэр болж чадах орон зайг бид илэрхийлж байна.
ЗОЧИН ИЛТГЭЛ № 1
Зочин илтгэл: Хил хязгаараа тогтоох (Setting Boundaries: Body, Space, Consent)
Охид өөрийн бие махбод, сэтгэл зүй, харилцааны орон зайд хил хязгаараа тодорхойлох эрхтэй бөгөөд энэ нь хүний эрх, аюулгүй байдлын суурь нөхцөл юм. Хил хязгаараа тогтоох чадвар бол охидын өөрийн хамгаалалтын анхны шатны ур чадвар
ЗОЧИН ИЛТГЭЛ № 2
Зочин илтгэл: Дижитал аюулгүй байдал: (Digital Safety: Rights, Risks, Resilience)
Дижитал орчин нь охидын оролцоо, суралцах боломжийг тэлж буй ч, цахим хүчирхийлэл, дарамт, мөлжлөгийн шинэ эрсдэлийг бий болгож байна. Дижитал аюулгүй байдал бол орчин үеийн хүний эрхийн салшгүй хэсэг.
ЗОЧИН ИЛТГЭЛ № 3
Зочин илтгэл: Охид – Хямралыг даван туулах (Girls and Resilience in Crisis)
Нийгэм, эдийн засаг, уур амьсгал, гэр бүлийн болон хувь хүний хямралын нөхцөлд охид хамгийн эмзэг бүлэгт тооцогддог ч, бодит байдал дээр тэд тэсвэрлэх чадвар, дасан зохицох стратеги бүхий чухал оролцогчид юм. Хямрал, нийгмийн хүнд нөхцөл, байдлыг даван туулахад охидын дуу хоолой зайлшгүй хэрэгтэй.
Эх сурвалж: Монголын Сайн Дурынхны Төв
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!