

Нийтийн тээврийн бодлогын газар иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Д.Отгонсүрэн: Х:6 (Түргэний гол эцэс-Яармагийн 3-р буудал) чиглэлд явж байсан “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-097 гарааш дугаартай автобусны жолооч Мөнх-Од дүүгийн маань хаясан байсан утсыг олж өгсөнд баярлалаа.
Талархал: Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэн Сарангуа: М:2 (Зунжин- МУБИС) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-238 гарааш дугаартай автобусны жолооч Э.Нэргүй мартаад буусан чухал эд зүйлийг маань олж хямгадан бүрэн хүлээлгэж өгсөнд баярлалаа.
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Одончимэг: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-106 гарааш дугаартай автобусны жолооч Т.Очирт маш их баярлалаа. Энэ жолооч автобусны зогсоол руу шахаж зогсоод тэргэнцэртэй иргэн надад налуу зам гаргаж суулгаж, буулгаж өглөө. Анх удаа маш гоё хүндлэл мэдэрлээ.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н.Эрдэнэбат: М:6 (ТЭЦ-3-Монгол тэмүүлэл сургууль) чиглэлд явж байсан 1-143 гарааш дугаартай автобусны жолооч Жаргалан хотхон зогсоол дээр зогсоод 4 хүн суух гээд хаалган дээр зогсож байхад хаалгаа онгойлгож хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Э-ыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжээр торгов.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ц.Сүхбаатар: Ч:25 (Тоосгоны үйлдвэр эцэс-Дүүхээ дэлгүүр) чиглэлд явж байсан 2-108 гарааш дугаартай автобусны жолооч 3-р сургууль зогсоолоос хүнээ авахгүй явсан. Маш удаан хүлээсэн үнэхээр их гомдолтой байна.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч З.Ч-ыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжээр торгов.
Иргэний гомдол: Иргэн Б.Энхтөр: 11-053 гарааш дугаартай автобус буудлаа зарлахгүй байна.
Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 250 нэгжээр торгох арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Иргэн Энхбаатар: Буянт-Ухаа спорт цогцолбороос 15-088 гарааш дугаартай автобусанд суусан. Хэл амаар доромжилсон. Гомдолтой. Арга хэмжээ авч хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд жолооч ээлжээ хүлээлцэж байх хооронд нэг зорчигч удаан зогслоо яваач гэж маргалдаж хэрэлдсэн.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!