

Netflix нь 3-р сарын 21-ний орой 20:00 цагт Сөүл хотын Gwanghwamun Square-аас "BTS Comeback Live: ARIRANG" тоглолтыг онцгой эрхтэйгээр шууд дамжуулна.
Энэхүү арга хэмжээ нь BTS-ийн тав дахь бүрэн хэмжээний цомог болох ARIRANG-ийн нээлтийг тэмдэглэх бөгөөд RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook нарын шинэ дуунуудыг анх удаа амьд тоглолтоор үзэх боломж олгоно.
Энэ концерт нь Солонгосоос дэлхий даяар шууд дамжуулах Netflix-ийн түүхэн дэх анхны live эвент гэдгээрээ онцгой анхаарал татаж байна. Төлбөртэй бүх хэрэглэгчид үзэх боломжтой энэхүү шууд дамжуулалт нь Netflix амьд энтертайнмент рүү тэлж байгаагийн илрэл болж байна.
Тоглолтыг биеэр очиж үзэж чадахгүй фенүүд ч гэсэн Netflix-ээр дамжуулан BTS-ийн шинэ үзүүлбэрүүдийг ойроос мэдрэх боломжтой. Уг шоуг дэлхийн хэмжээний live продакшны мастер Hamish Hamilton найруулж байгаа бөгөөд тэрээр Super Bowl Halftime Show, 2012 London Olympics Opening Ceremony, мөн Madonna, Beyoncé, Rihanna зэрэг дэлхийн хамгийн том тайзуудын тоглолтуудыг удирдаж байсан туршлагатай.
Мөн 3-р сарын 27-нд Netflix нь BTS: The Return нэртэй бүрэн хэмжээний баримтат киног нээнэ. Энэхүү кино нь ‘ARIRANG’ цомгийн арын үйл явцыг өгүүлэх бөгөөд найруулагчаар нь Bao Nguyen ажилласан. Тэрээр өмнө нь Netflix-ийн The Stringer баримтат киног найруулж байжээ.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!