ХӨВГҮҮД: ЭНЭ ӨВӨЛ чиний ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭНД байх ёстой 12 ЗҮЙЛ


Өсвөрийн сэтгүүлч Т.Ариунбаяр | YOLO.MN
2016-12-20

Бид өмнөх мэдээллээрээ өвлийн улиралд охидын шүүгээнд байвал зохих хувцас загварын талаарх зөвлөгөөг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад хөвгүүддээ зориулж энэ талаарх мэдээллийг хүргэж байна. Доорх мэдээлэл хувцасны сонголтоо хийхэд эргэлзэж байгаа чамд хэрэг болно гэж найдъя. Гэхдээ энэхүү мэдээлэл нь заавал бүгдийг нь хувцасны шүүгээндээ байлгахыг тулган зөвлөөгүй, өөрт таалагдсанаа туршиж үзэх санааг өгөх төдий гэдгийг ойлгоорой.

Доорхоос санаа аваад хувцасны шүүгэндээ шинэчлэлт хийж болох нь ээ, ХӨВГҮҮД ээ!


Том зузаан ороолт

Куртикан дээр ч, пальто дээр ч аятайхан зохицож харагддаг. Мөн чихэнд хүртэл хүрж дулаацуулдаг болохоор малгай өмсөж үсээ дарах шаардлагүйгээрээ хааяа тийм ч хүйтэн биш өдөр малгайгүй том зузаан ороолт зүүгээд гарахад үнэхээр дажгүй. Гол нь дээгүүрээ өмссөн тохируулж эвийг нь олж зүүх нь л чухал.


Чихэвч

Үсээ гоё янзлаад гарах үед малгай өмсөхөөр үс муухай болчих гээд эсвэл өмсөхгүй болохоор чих хөлдчих гээд хэцүү байдаг шүү дээ. Тиймээс ийм үед чихэвч зүүж гарахад тохиромжтой. Харин байнга зүүж болохгүй шүү учир нь толгой чинь ч гэсэн дулаан байх хэрэгтэй.


Нэхий хүрэм

Нэхий хүрэм өмсөхөд арчилгаа их шаарддаг учир нэхийг өдөр тутам өмсөх нь тохиромжгүй. Харин шүүгээндээ байлгаж байгаад хааяа өмсөхөд сүрлэг дэгжин харагдахаас гадна маш дулаахан юм.


Пальто

"Өвлийн улиралд яагаад пальто гэж..." хэмээн бодож магадгүй. Гэхдээ өвөл цагт заримдаа хаврын дулаан цаг шиг мэр сэр өдрүүд байх нь бий. Пальтог сонгохдоо аль болох бүдэг өнгө байвал дотуур цамцыг чинь тодотгохоос гадна дотуурх цамцтай чинь зохицож харагдах болно. Өвлийн хамгийн дулаан өдрүүдэд пальто өмсөөд явбал цэвэрхэн бөгөөд их дэгжин харагдана.


Хоолойтой цамц

Саарал, хар, цагаан гээд тод биш өнгийн хоолойтой цамцны гадуур юуг ч тохируулж өмсөж болно. Бас дулаахан өдөр дээгүүр нь пальто юмуу савхин хүрэм өмсвөл цэвэрхэн дэгжин харагдах болно шүү. Битүү хоолойтой эсвэл цахилгаантай гээд аль дуртайгаа сонгож болно.


Савхин хүрэм

Бас л зөвхөн дулаахан өдрийн сонголт хэдий ч өвөлжингөө зөвхөн нэг куртиктай өнжвөл уйтгартай шүү дээ. Дотуур нь ноосон цамц өмсвөл их дэгжин харагдах болно.


Үслэг бөмбөлөгтэй даавуун малгай

Мэдээж пальто, савхи гэх мэт дээр малгай зохимжгүй учраас өвөл бид куртикан дээр л малгай өмсдөг. Харин зузаан памбагар куртик дээр  өнгө зохицсон, үслэг бөмбөлөгтэй даавуун малгай илүү дэгжин харагддаг. Бусад төрлийн малгайнууд нь бага зэрэг “навсайж” харагддаг талтай байдаг.


Хар савхин бээлий

Куртик, польто гээд юу ч өмссөн зохицож харагддаг бас дулаахан бээлий бол хар савхин бээлий. Гэхдээ ихэнх хөвгүүд бээлийг өдөр тутам хэрэглээд байдаггүй ч хүйтэн өдрүүдэд зүүж байх шаардлагатай юм шүү.


Нимгэн ороолт

Өвлийн дулаан өдрүүдэд нимгэн ороолтоор ороочихвол хөнгөн чимэг болж өгдөг. Бас хүзүүг чинь даруулаад байхгүй шүү дээ. Ер нь өвлийн улиралд ямар ч үед ороолттой явж байгаарай, хүзүүгээрээ даарах нь ангинатай болох, хоолой өвчлөмтгий болох сул талтай юм шүү.


Тод өнгийн өвлийн гутал

Бид ихэвчлэн өвлийн гутлаа цэвэрлэхэд хялбар, ямар ч өнгөтэй харшилж харагдахгүй гэдэг үүднээс хар, бор гэх мэт бараан өнгөтэйг сонгодог. Гэхдээ бүтэн өвлийн турш нэг хэв маягтай явж болохгуй шүү дээ. Хааяахан өмсчихдөг тод өнгийн өвлийн гутал үнэхээр дэгжин  бөгөөд гэгээлэг харагдах болно.


Том захтай зузаан цамц

Куртик, савхи, пальто гээд аль алин дээр нь өмсөж болох бор эсвэл саарал өнгийн том зузаан захтай цамц үнэхээр хэрэгтэй. Амралтын өдрүүдэд салхинд гарах эсвэл болзоонд явахдаа өмсөхөд дэгжин бөгөөд дулаахан байх болно.