Audrey Hepburn-ын дүрд Lily Collins тоглоно


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Lily Collins нь 1961 оны классик кино "Breakfast at Tiffany’s"-н арын түүхийг харуулсан шинэ кинонд Audrey Hepburn-ын дүрд тоглоно.

Кино нь Sam Wasson-ын “Fifth Avenue, 5 A.M.: Audrey Hepburn, Breakfast at Tiffany's and the Dawn of the Modern Woman” номыг үндэслэн бүтээгдэж байгаа ба Collins мөн тус төслийн продюсераар ажиллаж байна.

Truman Capote-ын богино өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Breakfast at Tiffany’s” кино нь Holly Golightly гэдэг дээдсийн хүрээний эмэгтэйн түүхийг өгүүлдэг бөгөөд түүний байранд залуу зохиолч нүүж ирснээр тэдний харилцаа эхэлдэг.

Alena Smith, Apple TV-ийн “Dickinson” цувралын зохиогч, киноны сценарийг бичихээр ажиллана. Гэхдээ найруулагч одоогоор сонгогдоогүй байна.

Шинэ кинонд алдарт "Breakfast at Tiffany’s" киноны анхны бэлтгэл үе, Marilyn Monroe-г Holly Golightly-д тоглуулах санаа, Paramount студи Hepburn-ыг сонгосон тухай маргаан, мөн бэлтгэл дээр гарсан ослуудыг харуулна.

Кинонд Capote, домогт дизайнер Edith Head, найруулагч Blake Edwards зэрэг дүрүүд гарна, гэхдээ тэдгээрийн жүжигчдийг сонгоогүй байна.

Collins Instagram дээрээ:

“Би Audrey-г олон жилийн турш биширч, хүндэтгэж ирсэн. Түүнд зориулсан энэ төслийг бараг 10 жилийн турш хөгжүүлсний эцэст одоо та бүхэнтэй хуваалцаж байна. Миний хүндэтгэл, баяр хөөрийг үгээр бүрэн илэрхийлэхэд үнэхээр дутмаг байна.”

Collins нь Netflix-ийн “Emily in Paris” цувралд тоглосон бөгөөд саяхан 6-р улирлаар дахин үргэлжлүүлэх болсон билээ.

#Lily Collins #Audrey Hepburn #Breakfast at Tiffany’s