“Бидэнд санаа байна” эсээ бичлэгийн уралдааны материалыг хүлээн авч байна


YOLO.mn | YOLO.MN
2023-10-09

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” сарын аян үргэлжилж байна.

Хүүхдүүд бидэнд маш олон шинэ, гайхалтай санаанууд байдаг. Тэгвэл бид Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхгүй байх, бусдадаа хэлж дуулгах юу байгаа талаар өгүүлэх эсээ бичлэгийн уралдаанд оролцоорой. 

Уралдааны зорилго: Хүүхдүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоог хангах. Мөн Хүн худалдаалах гэмт хэргийн талаар ойлголт мэдээлэлтэй болсон хүүхдүүд бусадтайгаа мэдлэг мэдээллээ бүтээлээрээ дамжуулан хуваалцах боломжийг хангах, тэргүүн байр эзэлсэн сурагчид, тэдний бүтээлийг таниулан сурталчлах. 

Уралдаанд хэн оролцох вэ? ЕБС-ийн 8-12-р ангийн хүүхдүүд (6-9-р анги болон 10-12-р анги гэсэн ангилалтай байна.) 

Уралдааны хугацаа: 2023.10.03-наас 2023.10.10-ныг хүртэл уралдааны бүтээлийг хүлээн авна.  

Бүтээлийн сэдэв, агуулга: ХХГХ, үүний түгээмэл хэлбэрүүд болох бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуултад хариулж, шинэ шийдэл дэвшүүлэн, хүн бүрийн оролцоог хэрхэн хангах талаар онцолсон байна. Бүтээл нь хүний эрхийг зөрчөөгүй, ялгаварлан гадуурхаагүй, хүн худалдаалах гэмт хэргийг сурталчлаагүй байна.   

Бүтээлийн төрөл: Оролцогчид бүтээлээ эсээ  болгон илгээнэ. Бүтээлчээр хандсан, өвөрмөц шийдэл санал болгосон, дахин давтагдашгүй санал агуулсан бол давуу талтай.  

Бүтээлийн тоо: Нэг оролцогч 1-ээс илүүгүй эсээ ирүүлнэ.    

Уралдааны зарыг хэрхэн түгээх вэ? ЕБС-ийн 148, 124-р сургуулийн өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд танилцуулна. Мөн yolo.mn сайтууд, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүүхдүүд, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэнэ. 

Шүүгчдийн бүрэлдэхүүн: Дэлхийн зөн Монгол байгууллагын төлөөлөл, “Монгол Контент” компани, болон “Мэддэг мэдээлдэг байя” аяны зөвлөхүүдийн төлөөлөл   

Оюуны өмчлөл: Уралдаанд ирүүлсэн бүтээлийн өмчлөлийг хөндөхгүй ба тухайн бүтээлийг иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, ашгийн бус үйл ажиллагаанд ашиглаж, олон нийтийн хүртээл болгоно.     

Энэ уралдаанаас дараах үр дүн гарна: 

  • Хүүхдүүдийн ХХГХ-ийн талаарх мэдлэг ойлголт сайжирна.  
  • Хүүхдүүд өөрсдийгөө энэ гэмт хэргээс хэрхэн хамгаалах, хэнд хандахаа мэддэг болно. 
  • Аливаад бүтээлчээр хандахад нөлөөлнө. 
  • Уралдааны мэдээ, шилдэг оролцогчдын ярилцлагаар дамжуулан олон нийтэд ХХГХ-ийн  талаар мэдээлэл хүргэж, энэ сэдэвт тэдний анхаарлыг хандуулна. 
  • Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2023.10.10-ны 12.30 хүртэл news@mongolcontent.mn хаягаар хүлээн авна. Оролцогч бүтээлээ илгээхдээ бүтээлийн нэр, өөрийн овог нэр, холбоо барих утасны хоёр дугаар, сургуулийн хаягаа бичнэ.   

Шагналын хэмжээ: (ангилал тус бүрд)  

  • 1-р байр: 200,000₮ 
  • 2-р байр: 150,000₮ 
  • 3-р байр: 100,000₮  

Дэлгэрэнгүй мэдээллийг:  

Утас: 75553232 

E-mail: news@mongolcontent.mn хаягаар холбогдон авна уу. 

 

#мэдээ