BTS-ийн j-hope төрсөн өдрөөрөө хүүхэд, амьтдад зориулан хандив өргөлөө


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

j-hope 2-р сарын 18-нд болсон төрсөн өдрөө тохиолдуулан Сөүлд байрлах Asan Medical Center Hospital-д 200 сая воныг (ойролцоогоор 500 сая төгрөг) хандивлажээ.

Мөн тэрээр өөрийн төгссөн сургуулийн сурагчдыг дэмжих зорилгоор 100 сая воныг тэтгэлэг болгон өгчээ. Мөн 50 сая воныг амьтдыг хамгаалах байгууллагад хандивласан байна.

j-hope:

“Төрсөн өдрөөрөө утга учиртай зүйл хуваалцаж чадсандаа баяртай байна. Эмчилгээ авч буй хүүхдүүд, мөрөөдлөө хөөж буй сурагчид, тусламж хэрэгтэй амьтдад бага ч болов тус хүргэмээр байна. ARMY надаас үргэлж их хайр, адислал илгээдэгт баярлалаа, тэгснээр би сайн үйл хийж чадлаа. 2026 он бүгдэдээ итгэл найдвар, дулаан жил байгаасай гэж хүсэж байна.” гэжээ.

j-hope тогтмол хандив өргөж ирсэн бөгөөд Asan Medical Center-д нийт 500 сая воныг хандивласан байна. Chorogusan буюу БНСУ‑д үйл ажиллагаа явуулдаг томоохон хүүхдийн сайн үйлсийн байгууллагад тэрээр гишүүн болж, 1 тэрбум воноос дээш хандив өгсөн томоохон дэмжигчдийн нэг болсон байна.

#BTS # j-hope