Ахлах ангийн сурагчдын дунд АНГЛИ ХЭЛЭЭР эсээ бичих уралдаан зарлагдлаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2021-01-21

Монгол Улсад суугаа Канадын элчин сайдын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд англи хэл дээр эсээ бичих уралдаан зарлалаа. 

Сэдэв: Монгол улсын цаашдын хөгжилд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх яагаад чухал болохыг өөрийн үгээр тайлбарлах.

Хамрах хүрээ: Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн сурагчид. 

Хэл: Англи хэл

Үгийн тоо: 300-500 үг

Шалгаруулалт: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дараах шалгуураар шалгаруулна. 

- Агуулга (сэдвийг хамарсан байдал)

- Зохион байгуулалт (өөрийн үзэл бодол, найруулга)

- Бичих хэв маяг

Шагналын сан: Тэргүүн болон дэд байрын эздэд тусгай шагнал олгоно. (Ялагчидтай 2021 оны хоёрдугаар сарын 19-ний дотор и-мэйлээр холбогдож мэдээлэл өгнө.)

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 5-ны Баасан гарагийн 13:00 цаг хүртэл.

Материал илгээхдээ: Англи хэл дээр бичсэн эсээгээ ulaan@international.gc.ca хаягаар ирүүлэх бөгөөд овог нэр, нас, сургууль, анги, утасны дугаар зэрэг мэдээллийг хавсаргана. Мөн и-мэйлийн Subject хэсэгт "Essay Competition 2021" гэж бичнэ. 

Эх сурвалж: Embassay of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам

#Боловсрол #Уралдаан #Эсээ