Stray Kids 4-р үеийн хамтлагуудаас Daesang хамгийн олон хүртсэн түүхэн амжилт тогтоолоо


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Hanteo Music Awards (HMA)-аас Stray Kids хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Шилдэг цомог (Daesang)”-ийг хүртлээ. Энэ нь тэдний уран бүтээлийн замнал дахь гурав дахь Daesang, мөн HMA-гаас хүртсэн анхны Цомгийн Daesang боллоо.

Энэхүү амжилтаар Stray Kids нь 4-р үеийн уран бүтээлчдээс Daesang хамгийн олон хүртсэн рекордыг тогтоож, нийт 19 удаагийн Grand Prize (Daesang)-тай болсон байна.

Тэдний "KARMA" цомог энэхүү дээд шагналыг хүртсэнээр, томоохон шагнал гардуулах ёслолуудаас нийт 5 удаа “Оны цомог (Daesang)” хүртсэн цомог болж албан ёсоор бүртгэгдлээ. Үүнд:

  • Golden Disc Awards
  • MAMA Awards
  • Asia Artist Awards
  • DAwards
  • Hanteo Music Awards

Daesang-ээс гадна Stray Kids энэ жилийн HMA-аас олон шагнал хүртэж, дэлхий дахинд нөлөө бүхий байр сууриа дахин нотоллоо. Тэд дараах шагналуудыг авсан байна:

  • Оны уран бүтээлч (Bonsang)
  • Шилдэг тивийн уран бүтээлч – Хойд Америк
  • Шилдэг тивийн уран бүтээлч – Өмнөд Америк
  • Шилдэг тивийн уран бүтээлч – Европ
  • Шилдэг тивийн уран бүтээлч – Африк

Ингэснээр Stray Kids нь энэ жилийн Hanteo Music Awards-аас хамгийн олон буюу нийт 6 шагнал хүртсэн уран бүтээлч болж, цаашлаад шагнал гардуулах ёслолын түүхэнд хамгийн олон шагнал авсан уран бүтээлч болж дахин нэг удаа нэрлэгдлээ. 

Цомгийн борлуулалтын чартуудыг тэргүүлж, тив дамнасан томоохон шагналуудыг хамж буй Stray Kids нь K-pop-ын хамгийн хүчирхэг дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн нэг гэдгээ улам бататгасаар байна. 

#Stray Kids