Япончууд хөлийн эрхий хурууны "оймс" худалдаанд гаргажээ


Миау | YOLO.MN
2021-10-05

Японы оймс үйлдвэрлэгч “Tabio” компани хөлийн эрхий хуруунд зориулсан оймс худалдаанд гаргажээ.

Тэд энэхүү бүтээгдэхүүнээ “oyayubi sack” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь “том эрхий хурууны шуудай” гэсэн утгатай аж. Компанийн хамт олон ийм загвартай бүтээгдэхүүн гаргасан шалтгаанаа “Хөлийн эрхий хурууны хумс бусдаасаа илүү хатуу. Заримдаа хумсыг нь дутуу авснаас болоод оймсны яг эрхий хурууны хэсэг түрүүлж элэгдэх хандлагатай байдаг. Нэн ялангуяа шилэн трико өмсөхөд анхааралтай байхгүй бол урчихдаг” гэж тайлбарлажээ. 

Энэ хачирхалтай бүтээгдэхүүн 220 иен буюу монгол мөнгөөр 5,600 төгрөг ба зөвхөн онлайнаар худалдан авах боломжтой байна. 

Эх сурвалж: 9GAG

#Сонин хачин #Хувцас загвар #Оймс #Япон