Кпопын эргэн тойронд: BTS хамтлагийн нэр хүндэд халдсан этгээдийг...


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-04-07

YOLO.mn сайтын зүгээс кпоп сонсогч залуустаа зориулан сүүлийн үед кпоп ертөнцөд өрнөж буй шинэлэг мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

BTS ХАМТЛАГИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ЭТГЭЭДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО

"Big Hit" энтертайнментаас BTS хамтлагийн нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон утгатай сэтгэгдэл бичигчдэд хуулийн хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ. Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуулийн хариуцлага тооцохоо мэдэгдсэн бол энэ онд ч мөн хатуу арга хэмжээ авна гэжээ.

- “Сайн байцгаана уу? "Big Hit" энтертайнментаас мэндчилж байна.

Манай компанийн зүгээс BTS хамтлагтай холбоотой гүтгэлэг, худал цуурхал, гишүүдийн хувийн орон зайд халдсан зэрэг зөрчлүүдийн эсрэг тогтмол арга хэмжээ авч ажиллаж байна.

Өмнө нь дурдсанчлан бидний болон BTS хамтлагийн шүтэн бишрэгчдээс цуглуулсан материалыг цагдаагийн газарт хүргэсэн байгаа. Мөн хэд хэдэн сэжигтнийг тогтоолгож, зарим гэм буруутай этгээдийг торгож, заримыг нь одоо ч шалгаж байна. Хуулийн байгууллагын хүсэлтийн дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа хэдий ч BTS хамтлагийн нэр хүндэд халдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож байгаа гэдгээ мэдэгдэхийг хүссэн юм. Зарим сэжигтний өмгөөлөгч нь ирж мөнгөөр тохиролцохыг хүсдэг боловч бид ямар ч тохиолдолд мөнгө хүлээн авахгүй гэдгээ мэдэгдье.

Нэмж дурдахад энэ оны эхээр BTS хамтлагийг гутаан доромжилсон нийтлэл бичсэн нэгэнд хэрэг үүсгэж, одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Бид цаашид ч өөрсдийн илрүүлсэн сэтгэгдэл, нийтлэл болон шүтэн бишрэгчдийн ирүүлсэн материал дээр үндэслэн хуулийн байгууллагад хандаж, тогтмол арга хэмжээ авах болно. 

Бид уран бүтээлчдийнхээ эрхийг хамгаалсаар байх болно”

KIM JAEJOONG КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ХЭМЭЭН ШҮТЭН БИШРЭГЧДЭЭ ХУУРЧЭЭ

JYJ хамтлагийн гишүүн Kim Jaejoon дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Инстаграм хуудсаараа дамжуулан өөрийгөө коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдэж, БНСУ-ын томоохон сайтуудын хайлтад нэгдүгээрт бичигджээ. Гэвч төд удалгүй үүнийгээ “тоглоом” байсан гэж мэдэгдсэн аж. Ийнхүү түүний хууралтыг хүмүүс маш их шүүмжилсэн тул тэрээр уучлалт гуйжээ.

- “Би хийх ёсгүй зүйл байсныг мэднэ ээ.

Юун түрүүнд "COVID-19" өвчнөөс болж шаналж байгаа хүмүүс болон уг өвчинтэй тэмцэж буй арын албаны ажилтнуудаас чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна. Уг вирусийн дэгдэлт аюултай нөхцөл байдалд хүрсэн. Тийм ч учраас би өөрийн цахим хаягаараа дамжуулан хүмүүсийг урьдчилан сэргийлээсэй гэдэг үүднээс тус нийтлэлийг бичсэн...”

Гэсэн хэдий ч хүмүүс түүнд дургүйцлээ илэрхийлж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа юм.

GOT7 ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

"JYP" энтертайнментийн зүгээс GOT7 хамтлагийг энэ сарын сүүлээр эсвэл тавдугаар сарын эхээр шинэ уран бүтээл гаргана гэж мэдэгдлээ. JYP энтертайнментийн зүгээс: 

- “GOT7 хамтлагийн гишүүд шинэ дуу гаргахаар бэлдэж байгаа. Бүх зүйл тодорхой болсны дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” 

Тус мэдэгдлийн дараа JYP энтертайнментийн хувьцааны үнэ өссөн бөгөөд твиттерт GOT7 хамтлагийн тухай 230,000 гаруй хүн жиргэсэн байна.

AOMG КОМПАНИ ШИНЭ ДУУЧИНТАЙ БОЛЖЭЭ

"AOMG" компанийн уран бүтээлчид болох Simon D, Gray, Won Jae болон Code Kunst нар өөрсдийнх нь компанид шинэ дуучин орсон тухай мэдэгджээ. Хэдийгээр уг дуучны тухай дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч тун удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ гэв. Мөн тэд “Дуулах чадварын хувьд БНСУ-ын шилдэг дуучдын нэг”, “Хэрвээ тэр өөр компанийн дуучин болчихсон бол би сэтгэлээр унах байсан” гэх зэргээр ярилцсан байна.

Тус дуучныг Lee Hi хэмээн таамаглах хүмүүс цөөнгүй байна. Учир нь дуучин Lee Hi өнгөрсөн сард AOMG компанитай гэрээ байгуулж байгаа гэсэн цуурхал гарсан юм. 

EVERGLOW ХАМТЛАГИЙН АРЫН АЛБАНЫ АЖИЛЧНААС КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

"Yuehua" энтертайнментаас EVERGLOW хамтлагийн арын албанд ажилладаг хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн хэмээн мэдэгдлээ. 

Эхний тохиолдол нь дөрөвдүгээр сарын 3-нд батлагдсан бөгөөд тус ажилчинтай хамт хоол идсэн хүнээс мөн коронавирус илэрсэн байна. Одоогоор EVERGLOW хамтлагийн гишүүд коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд бүх гишүүдийн хариу сөрөг гарчээ. Иймээс ус хамтлагийн гишүүд 14 хоног өөрсдийгөө тусгаарлахаар болсон байна.

SHOW CHAMPION: ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЯЛАГЧ IZTY

IZTY хамтлагийн “WANNABE” хэмээх шинэ уран бүтээл нь "Show Champion" нэвтрүүлгийн дөрөвдүгээр сарын 1-ний дугаарт ялалт байгуулжээ. Тус хөгжмийн нэвтрүүлэгт MC the MAX , NCT127, Kang Daniel, Kim Seojeong, FAVORITE, Black6ix, MY.st, ONEUS, Dongkiz, Kisum, Alexa, Dreamcatcher, ELRIS болон Yoo Seungwoo зэрэг хамтлаг, дуучид оролцжээ. 

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #BTS