Амьдралыг чинь хэзээ нэгэн цагт аварч магадгүй аргууд


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Амьдрал заримдаа бидэнд ямар ч анхааруулга өгөлгүйгээр эрсдэлтэй байдалд хүргэдэг. Гэхдээ энгийн арга ухаан хүнд мөчид аминд орох тохиолдол бий. Аюулыг урьдчилан таних, эсвэл яг тэр мөчид биеэ зөв авч явах зэрэгт эдгээр аргууд туслах боломжтой.

1. Нохой дайрах үед яах вэ

Сүүлээ шарваж байна гээд заавал найрсаг байдалтай гэсэн үг биш. Дайрах гэж буй нохой дараах шинж тэмдэг үзүүлдэг: хөшиж зогсох, үс нь босох, чихээ хавчих, нүдний цагаан харагдах. Энэ үед нохойд хүрэх гэж бүү оролд. Толгойгоо гудайлгахгүй гэхдээ өөр тийшээ харж, удаанаар ухарч, тайван байх ба гүйж болохгүй. Боломжтой бол цүнх, хүрэм, савх зэргийг бамбай шиг урдаа барьж биеэ томорч харагдуулах нь ашигтай. Огцом эргэж гүйхгүй удаанаар ухарч холд.

2. Гал тогоонд гал гарвал ус битгий хий

Галын өрөөнд тосноос болж гар гарвал ус хийж болохгүй. Ус хийвэл ууршиж дэлбэрэлт үүсгэнэ. Харин плитканы галыг унтрааж, таг эсвэл тавгаар галыг дараарай. Тагаа 15–20 минут бүү нээгээрэй. Онгойлговол дахин гал асна. Галд хүчилтөрөгч хэрэгтэй байдаг ба агааргүй бол унтарна.

3. Гол уруудах

Төөрсөн бол гол уруудаж явбал хүнтэй газар хүрэх магадлал хамгийн өндөр. Мөн хашаа дагавал зам, барилга руу хүргэх магадлалтай. Хашаа гэдэг нь айл, ферм, үйлдвэр, хамгаалалтын бүс гэсэн хүний барьсан зүйл. Хашаа хэзээ ч хоосон ой руу чиглэдэггүй.

4. Гарах хаалгыг үргэлж харж бай

Кино театр, оффис, дэлгүүрт ороход хаана гарах гарц байгааг харахад хэдхэн секунд л орно. Гэхдээ чухал шаардлагатай мөчид амь аварна.

5. Шатаар уруудахдаа гараа халаасандаа бүү хий

Энэ нь эвгүй унахад гараа тулж чадахгүй, илүү хүнд бэртэл авна.

6. Тусламж дуудахдаа хүн рүү шууд чиглүүл

“Туслаарай!” гэж олон хүний дунд хашгирахад хүн бүр хүлээлттэй үлддэг. Харин “Тэр цэнхэр хүрэмтэй хүн, цагдаа руу залгаарай” гэх мэтээр тодорхой хэлвэл хариу үйлдэл шууд гардаг.

7. Усанд живж байгааг аврахдаа дүрмийг баримтал: Reach, Throw, Row, Go

Эхлээд саваагаар хүр, дараа нь хөвөх зүйл шид, завиар ойрт. Усанд руу орох нь хамгийн сүүлчийн сонголт.

8. Хамраараа амьсгалж энерги хадгал

Амьд үлдэх нөхцөлд хамраар амьсгалах нь чийг, энергиэ хадгалаарай. Энэ нь мөн тайвшрахад тусална.

9. Усанд төөрөхөд бөмбөлөг чиглүүлнэ

Усанд төөрөөд дээш доошоо ялгахгүй бол бага зэрэг амьсгаа гарга. Бөмбөлөг үргэлж дээш гардаг. Цасанд булагдвал нулимс хаашаа унахыг ажигла.

#эрсдэлтэй нөхцөлд