Валентины баяраар хостойгоо үзэхэд зохимжтой арван кино


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Ихэнх хүмүүс Томас Эддисон гэхээр гэрэлтүүлэг болон түүний зохион бүтээсэн бусад бүтээлүүдийг боддог ч түүнийг анх 1896 онд киноны дүрсэд буусан анхны үнсэлтийг бичиж авсан гэдгийг мэддэггүй.

Тэр цагаас хойш кино урлагт хосуудын үнсэлцэж байгаа, салж эсвэл нийлж буй үйл явц гэх мэтийг харуулсан үзэгдлүүд хэзээ ч арчигдах боломжгүйгээр хүч түрэн орж ирсэн. Тун удахгүй болох гэж буй Валентины баяртай холбогдуулан та өөрийн хайрттайгаа хайр дурлалтай холбоотой кино үзэж гэртээ баярын уур амьсгал оруулахыг хүсэж байж болох юм. Гэхдээ ямар кино үзэхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

1. The Notebook (2004)

Таны амьдралдаа үзэж байсан хамгийн романтик кино юу вэ? Ихэнх хүмүүсийн хувьд Валентины баяраар үзэх дуртай, хэд ч үзсэн уйддаггүй романс кино нь “The Notebook (2004)” байдаг.

1940-өөд оны үед өрнөх уг кино нь хүнд хэцүү цагт хайр хэрхэн тэсэж үлддэгийг маш үзэсгэлэнтэйгээр харуулж чадсан. Мөн гол дүрийн жүжигчдийн хоорондын харилцаа танд тэднийг яг л жинхэнэ хос юм шиг мэдрэмжийг төрүүлэхээр тийм л шилдэг.

2. Pride and Prejudice (2005)

Түүхэн кино үзэх дуртай хосуудын хувьд “Pride and Prejudice (2005)”-ийг санал болгож байна. Элизабет Беннет болон ноён Дарси хоёрын адармаатай хайр дурлалын аялал хэрхэн өрнөхийг харуулсан уг кино таны сонирхлыг татах нь гарцаагүй.

Ноён Дарсигийн сэтгэлээ илчилж буй мөч, Элизабетийн шийдэмгий тэмцлүүд нь киноны онцлох хэсгүүд гэж хэлж болно.

3. Crazy, Stupid, Love (2011)

Хэрвээ та романтик хэр нь инээдмийн киног илүүд үздэг бол “Crazy, Stupid, Love (2011)” уг хоёр төрөлд хоёуланд нь ордог. Үйл явдлын хувьд салаад тийм ч удаагүй байгаа Кал, тунчиг соёлтой ганц бие эр Жакобоос зөвлөгөө авч буйгаар эхэлнэ.

Стив Карелл, Райан Гослинг, Эмма Стоун болон Жулианн Мур гэх мэт алдартай жүжигчид тоглосон уг бүтээл муу байна гэдэг юу л бол?

4. La La Land (2016)

Дуурь болон романс киног таашаадаг хэн бүхэнд “La La Land (2016)” кино таалагдана гэдэгт итгэлтэй байна. Кино нь хүсэл тэмүүлэл дүүрэн жүжигчин эмэгтэй болон жазз хөгжимчин залуугийн хайрын түүхийг өгүүлдэг. Гол дүрийн жүжижгчид болох Райан Гослинг болон Эмма Стоун хоёр өөрсдийн дүрүүдээ үнэхээр сайн амьдруулж чадсан ба киноны зүүд мэт өнгөлөг байдал, уулга алдам үзүүлбэрүүд нь үзэгчдийн сэтгэлд хэзээ ч мартагдхаагүйгээр хоногшин үлддэгээрээ онцлогтой.

5. To All the Boys I’ve Loved Before (2018)

Лара Жийний өмнө нь крашилж байсан бүхий л хөвгүүдэд бичсэн хайрын нууц захианууд санамсаргүй байдлаар илгээгдсэн талаар гардаг уг кино нь Netflix-ийн хитүүдийн нэг юм.

Кино нь өсвөр настнуудын хайр дурлалын эв хавьгүй ч сэтгэл догдлом мөчүүдийг тодотгон харуулдаг бөгөөд зөвхөн хос хоёрын дурлал ч гэлтгүй гэр бүлийн харилцаа, өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн чухал байдал гэх мэтийг харуулдаг тул бүх насны үзэгчдэд тохиромжтой.

6. A Cinderella Story (2004)

Зарим үлгэрүүд кино болохдоо өмнөх хувилбараасаа дордож орхидог гэдэг нь үнэн ч зарим нь томоохон хит болж чаддагийн томоохон жишээ бол “A Cinderella Story (2004)”. Кино нь Үнсгэлжингийн классик түүхийг биш харин орчин үеийн Үнсгэлжингийн түүх хэрхэн өрнөх байсан талаарх боломжит хувилбарыг харуулдаг тул таныг уйдаахгүй гэдэгт итгээрэй.

Гэхдээ мэдээж Үнсгэлжингийн үлгэрээс хэзээ ч салгаж болшгүй үдэшлэгийн орой, хорон санаат хойд эх зэргүүдийг яахан орхигдуулж болох билээ?

7. 10 Things I Hate About You (1999)

Энэхүү алдартай өсвөр насны инээдмийн хайр дурлалын кино нь Шекспирийн “The Taming of the Shrew” жүжгийн орчин үеийн хувилбар юм. Жулиа Стайлс ба Хит Леджер гайхалтай үзүүлбэрүүд болон Леджерийн “Can’t Take My Eyes Off You” хэмээх тэр даруйдаа л классик болсон дууг сонсохыг хүсвэл киног заавал үзэхийг зөвлөж байна.

Уран цэцэн үгтэй харилцан яриа, хөгжилтэй үйл явдлууд болон сэтгэл хөдлөлөөр дүүрэн мөчүүд нь киноны онцлох зүйл болж өгдөг. Кейт өөрийн хайрын захиагаа ангийнхандаа уншиж өгч буй хэсэг дээр киног үзэж буй та ч сэтгэл хөдлөлдөө автан нүдээ чийгтүүлж магадгүй шүү.

8. Love, Simon (2018)

“Love, Simon (2018)” нь амьдралд дөнгөж хөл тавьж буй ахлах сургуулийн сурагч хэрхэн өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг гэр бүлийнхэндээ хэлж байгаа болон хэрхэн анхныхаа хайртайгаа нүүр тулж байгаа талаар өгүүлдэг.

Кинонд гол дүрийн өөрийгөө хүлээн зөвшөөрч буй байдал болон тэрхүү явцад гэр бүлийн дэмжлэг гэдэг ямар чухал зүйл болохыг харуулдаг нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Тиймээс зарим хүмүүсийн хувьд уг кино санаа бодлыг нь 360 эргүүлэх хүч бүхий зүйл болон хувирч ч магадгүй юм.

9. The Proposal (2009)

Амьдарч буй улсаасаа хөөгдөхгүйн тулд нарийн бичгээ өөртэйгөө хүчээр гэрлүүлэх ширүүн даргын хайрын түүх хэн бүхний анхаарлыг татаж чаддаг.

Бодит амьдрал дээр бараг хэзээ ч болох боломжгүй түүхийг өгүүлдэг тул үнэхээр л ийм зүйл болсон бол тэр нь бүр хосуудыг нэгнээ олоход түлхэц өгсөн бол яах байсан бол гэхээс байж суух арга үгүй болж байгаа биз?

10. Crazy Rich Asians (2018)

Энэхүү шинэлэг өгүүлэмжтэй романтик инээдмийн төрлийн кино нь Рачел Чү гэх эмэгтэй хэрхэн өөрийн найз залуу болох Никийг азийн галзуу баян гэр бүлээс гаралтай тухай олж мэдсэнээр эхэлдэг.

Кино бүтээлийн баячуудын амьдралыг харуулсан хэсгүүд, олон янзын соёлын элементүүд болон сэтгэл хөдлөм гэр бүлийн харилцаа нь киног үзэхэд улам урамтай болгох нөхцөлийг бүрдүүлдэг.

Эх сурвалж: Greetingsisland

#валентины баяр #хостойгоо үзэхэд зохимжтой кино