“АЗИЙН НААДАМ 2018” энэ сарын 18-нд эхэлнэ


О.Дорж | YOLO.MN
2018-08-15

Энэ удаагийн наадам Азийн эрч хүч (The Energy of Asia) уриан дор Индонези улсын Палембанг болон Жакарта хотуудад наймдугаар сарын 18-нд эхлэн есдүгээр сарын 2-нд дуусна. Азийн XVIII наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчид 40 спортын 67 төрлөөр оролцож 10-15 мянган сайн дурын ажилтан, 10 орчим уран бүтээлчид ажиллана. Олимпийн наадмын 28 төрөл дээр шинээр 2024, 2028 оны олимпийн наадамд оролцохоор яригдаж буй спортын төрлүүдийг багтааснаараа Индонезийн наадам онцгойрч байгаа. Түүнээс гадна өөрсдийн улсад хөгжиж байгаа спортын төрлүүдийг оруулжээ.

АЗИЙН НААДАМ ГЭЖ ЮУ ВЭ?

Уг наадам хамгийн анх Дэлхийн II дайны дараа Энэтхэг улсын санаачилгаар анх зохиогдож байв. Өдгөө Азийн бүх орныг хамарсан өргөн хэмжээний спортын наадам болоод байна. Азийн олимпийн зөвлөлөөс дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг учир Азийн олимп ч гэж нэрлэдэг. 1986 оноос эхлэн зуны наадмаас гадна өвлийн наадам ч мөн зохиогдох болсон. Энэ наадам нь олимпод оролцох гэж буй тамирчдад томоохон сорилго болдог учраас улс орнууд анхаарал хандуулан оролцдог.

Азийн олимпийн бэлгэдэл амьтан (mascot)-тай танилцана уу.

Bhin bhin – стратегийн бэлгэдэл

Atung – хурдны бэлгэдэл

Kaka – хүчний бэлгэдэл

АЗИЙН НААДМЫН СҮЛД ДУУ

Эх сурвалж: en.asiangames2018.id

#Sports, #AsianGames2018