"Милан Кортина 2026" өвлийн олимпыг шууд дамжуулж буй телевизүүд


Э.Энхмаа | YOLO.MN
ӨЧИГДӨР

“Милан Кортина 2026” өвлийн олимпын наадмыг Монгол Улсад зургаан телевизийн найман сувгаар албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж байна.Үүнд, 

  • МҮОНТВ, MNB Sport суваг- Хоккей, кёрлинг, трамплин харайлт
  • NTV, NSports-  Уран гулгалт, бобслей, скиатлон
  • С1 телевиз- Гүйлтийн цана, снөүборд, цанын ууланд авиралт
  • Боловсрол суваг- Биатлон, фрийстайл цана, чарганы тэмцээн
  • “Сүлд” телевиз- Тэшүүр, уулын цана, цананы хоёр төрөлт
  • “Тэнгэр” телевиз- Кёрлинг, хоккей, шорт трейкийн тэмцээнийг шууд хүлээн авч үзэх боломжтой.

Олимпын наадмын нээлт, хаалтын ёслолыг дээрх бүх сувгаар дамжуулах бөгөөд "Милан Кортина 2026" олимпын наадам энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. 

Фото эх сурвалж: МҮОХ Д.Нямбилэг

#Милан Кортина 2026