
Шинэ жилийн баяр ойртох тусам баярын гоо сайхны трэндүүд аль хэдийн сошиал медиаг эзэлж эхэллээ.
Green Glitter (Ногоон гялтганасан)

Улаан гялалзсан өнгөнүүд нь зул сарын хамгийн түгээмэл сонголт байдаг боловч энэ жил ногоон өнгө анхаарлын төвд орж байна.

Ногоон гялтганасан өнгө нь шинэлэг, зоригтой өнгө бөгөөд баярын мэдрэмжийг төрүүлнэ.
Gold Accents (Алтан чимэглэл)

Өнгөрсөн жил баярын улиралд бүхэлдээ алтлаг маникюр маш их трэнд болж байв. Энэ жил алт нь хэвээрээ ч илүү тансаг, нарийн хэлбэрээр ашиглагдаж байна. Бүхэлдээ алт биш, харин нарийн чимэглэлээр дизайныг тодруулж байна.

Christmas Lights (Ёолкны гэрлүүд)

Жижигхэн гэрлийн дизайн нь маникюр болж, нимгэн суурь болон гялгар нейтрал өнгөнүүдэд тохиромжтой гялбаа нэмж өгдөг.
Festive Swirls (Баярын мушгирсан загвар)

Мушгирсан дизайн нь уламжлалт өнгөнүүдийг орчин үеийн өнгө аястай хослуулж, баярын дүр төрхийг бий болгодог.
Candy Cane Edges (Чихэр шиг үзүүрүүд)

Улаан болон цагаан үзүүрийн тренд маникюрын чиг хандлагад орж байна. Жижиг деталь боловч том нөлөө үзүүлнэ.
Гялгар нейтрал эсвэл нимгэн суурьтай хослуулаарай.
Blue Frost (Хөх мөсөн өнгө)

Хөх мөсөн өнгө нь өвлийн нам гүм, ид шидийг тусгана. Мөсөн, шилэн мэт өнгө нь цэвэр, тайван, тансаг мэдрэмж төрүүлнэ
Tiny Vintage Ornaments (Жижиг винтаж чимэглэлүүд)

Жижиг винтаж маягийн чимэглэлүүд нь тансаг, дулаан мэдрэмж төрүүлнэ. Зөөлөн нейтрал өнгөтэй суурь дээр жижигхэн, хуучны хэв маягтай деталь өгөөрэй.
Gingerbread Yummy (Амттан маягийн дизайн)

Өмнөх жилүүдэд тууз, бантик, дөрвөлжин хээтэй загвар их трэнд болсон бол энэ жил gingerbread буюу жигнэмэг сэдэвтэй маникюр анхаарлын төвд байна.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!