BTS Jin-ийн оролцсон "The Law of the Jungle" шоуг дахин гаргахаар болжээ


Х.Даваахүү | YOLO.MN
2023-05-02

Jin-ийн  2017 онд оролцсон "The Law of the Jungle " телевизийн шоуны 9 анги энэ тавдугаар сард Японы телевизээр дахин гарах гэж байна.

Шоу гарч байх үед Jin-ийн нэр Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гарчигт байнга гарч байсан бөгөөд тухайн үедээ үзэгчдийн үнэлгээ хамгийн өндөр байсан аж. Индонезид " The Law of the Jungle " шоуны  зураг авалтын үеэр шүтэн бишрэгчид Jin-ийг харахын тулд завь хүртэл хөлсөлж байжээ.  

"The Law of the Jungle"  нь Өмнөд Солонгосын SBS сувгийн реалити-баримтат шоу юм. Анги бүрд дэлхийн алслагдсан газруудад илгээсэн алдартнуудын амьд үлдэхийн төлөөх адал явдал гарна. Шоуг анх 2011 оны аравдугаар сарын 21-нд цацаж байсан ба 12 жилийн түүхтэй алдартай шоу юм.

Эх сурвалж: Allkpop  

#Мэдээ