

TikTok пүрэв гарагт АНУ дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд хамтарсан компани байгуулснаа мэдэгдлээ. “TikTok USDS Joint Venture” нэртэй шинэ нэгж нь АНУ-д суурилсан, бие даасан бүтэцтэй ажиллах бөгөөд компанийн зүгээс үүнийг ирээдүйн тодорхойгүй байдлыг багасгах алхам гэж тайлбарлаж байна.
Шинэ компанийн гүйцэтгэх захирлаар Адам Прессер, харин TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Чью захирлаар томилогдсон байна. ТУЗ-д “TPG”, “Oracle”, “Silver Lake” зэрэг АНУ-ын томоохон компанийн төлөөлөл багтсан бөгөөд долоон гишүүний ихэнх нь америк иргэд байна.
Толгой компани “ByteDance” хамтарсан компанийн 19.9 хувийг эзэмших аж. Энэхүү шийдвэр нь TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагаа үндэсний аюулгүй байдлын үүднээс олон жил маргаан дагуулсны дараа гарч байна.
Өмнө нь батлагдсан хууль TikTok-ийг АНУ-д хориглох эрсдэлтэй байсан ч 2025 онд Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурсан захирамжуудын дараа уг хуулийг хэрэгжүүлэхгүй байх нөхцөл бүрджээ.
TikTok-ийн зүгээс АНУ-д “бие даасан нэгж” хэлбэрээр ажиллах нь дата аюулгүй байдал, хяналтын талаарх болгоомжлолыг багасгана гэж үзэж байна. Одоо зах зээлийн анхаарал шинэ компанийн засаглал, эзэмшлийн бүтэц бодит байдал дээр хэрхэн хэрэгжих, мөн эрх зүйн тодорхойгүй байдал цаашид үнэхээр намжих эсэх дээр төвлөрч байна.
Эх сурвалж: techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!