RIIZE-ийн Шотаро aespa-ийн Жизеллтэй холбоотой болзооны цуурхлыг өөрөө үгүйсгэлээ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

RIIZE хамтлагийн гишүүн Шотаро өөрийн биеэр мэдэгдэл хийж, aespa хамтлагийн Жизеллтэй романтик харилцаатай гэсэн цуурхлыг үгүйсгэлээ.

Шотаро болон Жизелл хоёр видео дуудлага хийж байсан гэх ярианаас үүдэн, тэднийг үерхэж байгаа гэх цуурхал цахим орчинд тархаж эхэлсэн юм.

Өнөөдөр Шотаро Weverse платформ дээр лайв дамжуулалт хийх үеэр үзэгчдийн зарим нь түүнийг Жизеллтэй холбоотой сэтгэгдлээр тасралтгүй “spam” хийжээ.

Үүний дараа Шотаро өөрөө тайлбар хийж,

“Өмнө нь ч, одоо ч "Жизеллтэй үерхдэг үү?" гэсэн сэтгэгдлүүд их орж ирж байна. Бид хоёр тийм төрлийн харилцаатай хүмүүс биш. Тэр бол нэг компанийн ахмад уран бүтээлч, мөн дотны найз минь. Үнэхээр тийм харилцаа огт байхгүй, тиймээс битгий буруу ойлгоорой.” гэжээ.

 

#RIIZE #aespa