Муу зуршлаасаа салж өөрийнхөө ХАМГИЙН САЙН ХУВИЛБАР байхын тулд ЯГ ОДООНООС хийх 6 зүйл


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-06-21

Хүн бүрд биелүүлэхийг хүсдэг зүйлс бий. Зарим хүн хоол хийж сурахыг, бизнесээ эхлүүлэхийг хүсдэг бол зарим нь амжилтад хүрэхийг мөрөөддөг. Гэхдээ бид юу хүсэж мөрөөдөж байгаагаас үл харгалзан бүгд ижил гараанаас эхлэдэг. Гараанаас бариа хүртэлх хугацаанд тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд зарим муу дадал зуршлаасаа салах хэрэгтэй болдог нь үнэн. Гэвч тогтсон зуршлыг өөрчлөх тун хэцүү шүү дээ. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ бид чамайг өөрийгөө “голоход” хүргэдэг муу зуршлаа засаж, өөрийнхөө хамгийн сайн хувилбар болохын төлөө хийж болох тун үр дүнтэй зургаан аргыг хуваалцах болно. Хэдий жижиг зүйл ч амьдралыг чинь өөрчлөх том өөрчлөлтийн сэжүүр байдаг гэдгийг битгий мартаарай.  

1. Тодорхой болго

Чи иогч болох зорилготой байжээ гэж бодъё. Гэтэл зочны өрөөний засал чинь уйтгартай цагаан ханатай, зурагт мөнхийн асаалттай байдаг бол иог хийж эхлэх урам зоригоо олоход чинь төвөгтэй санагдах болно. Тиймээс иогийн дэвсгэрээ нүдэнд харагдахуйц газар байрлуулж, үзээгүй үедээ зурагтаа унтрааж, ханан дээрээ дасгал хиймээр санагдуулахуйц зураг өлгөөд үзээрэй. Үнэн хэрэгтээ хүрээлэн буй орчин бидэнд маш их нөлөө үзүүлдэг. Томоохон сүлжээ дэлгүүрийн эзэд худалдан авагчдад нөлөөлж худалдан авалт хийлгэхийн тулд дэлгүүр ажиллуулдаг. Харин интерьер дизайнерууд орон зай бидний харааны дохио, мэдрэмжид хэрхэн нөлөөлж болохыг судалдаг. Хамгийн чухал зүйл нь зохиомж юм. Хүсээгүй зүйлээ нүднээсээ хол байлгаж, хүссэн зүйлтэйгээ холбоотой юмсыг аль болох нүдэнд өртөх газар байрлуул. Өөрөөр хэлбэл зорилгоо тодорхой болго. Ингэж чадвал чамд зорилгодоо хүрэхэд ойр байгаа мэт мэдрэмж төрөх болно. 

2. Хамгийн бага хүчин чармайлт гарга

Өдөрт нэг номын ганцхан хуудас унших нь тухайн номын бүтэн нэг бүлгийг уншихаас хамаагүй хялбар биш гэж үү? Тийм болохоор багаас эхэл. Жижиг бөгөөд хялбар өөрт тохиромжтой арга барилыг сонго. Шууд ууланд авирч үзэхээс шулуун замаар өдөр бүр алхаж биеэ дасгах нь зохистой. 

3. Чамайг хийх хүртэл бүх зүйл “хуурамч”

Хэрэв чи хурдан гүйж марафонд түрүүлэхийг хүсэж байгаа бол өөрийгөө гүйгч гэж бод. Хүссэн зүйлээ өөрийн биеийн нэг хэсэг болгосноор чи тухайн нөхцөл байдалд аяндаа дасан зохицох болно. Өөрөөр хэлбэл ухамсартаа өөрийгөө шинэчлэх орчин бүрдүүлж өг. Учир нь бидний зан чанар бидний сэтгэж, үйлдэж буйг тодорхойлдог бөгөөд үүнийг өөрчилснөөр тогтсон зуршил ч дагаад өөрчлөгдөх боломжтой.

4. Давт

Өмнөө зорилго тавьж тууштай хичээх юм бол ямар ч дадал зуршил өөрчлөгдөнө. Гэхдээ өдөр бүр тууштай давтах хэрэгтэй шүү. Бас жижиг ч гэсэн өөрчлөлтийг хийж чадсан бол өөрийгөө урамшуул. Тархи урамшуулал авах үед өөрийгөө илүү эрчтэйгээр цэнэглэдэг гэнэ. Хэдий жижиг зүйл ч том өөрчлөлтийн эхлэл болж болно гэдгийг санаарай. 

5. Хэзээ, хаана гэдгээ тодорхой болго

Шинэ зуршлаа өөртөө хэвшүүлэхийн тулд бяцхан төлөвлөгөө гарга. Хугацаа, байрлал хоёр бол гол арга юм. Юу, хэзээ, хаана хийхээ шийдэж чадсанаар чи өөрийгөө шинэ нөхцөлд дасгаж чадна. Тухайлбал “"Өглөө кофе уусны дараа би зочны өрөөнд 15 минутын турш амарна. Дараа нь ханзаа цээжилнэ" гэх мэт. Тухайн өдөр яг юу хийхээ тодорхой болгож, төлөвлөгөөний дагуу ажиллавал үр дүнтэй. 

6. Мөрөөдлөө олж, зорилгодоо хөтлөгд

Чи амттай хоол хийдэг гэдгээрээ алдартай тогооч болохыг хүсэж байгаагаа ойлгосон бол баяр хүргэе. Гэхдээ ингээд зогс. Учир нь өмнөө хэт том зорилго тавьсан ч түүндээ хүрч чадахгүй бол чи өөрийгөө дутуу үнэлж эхэлнэ. Улмаар түгшүүр мэдэрнэ. “Энийг л сайн хийж чадахгүй бол зүгээр гэртээ харь”, “Би ер нь чадваргүй юм байна” гэх мэт бодлууд чамд дараа болно. Бид өөрсдөдөө маш том хүлээлт тавьсан байсан ч үр дүн нь хангалтгүй байвал урам хугардаг. Энэ бол урам хугарах үед үүсдэг сэтгэл зүйн дарамт, урхи. Тиймээс хүүхэд төрөөд л хөлд ордоггүйтэй адил том зорилгоос илүүтэй жижиг зүйлсээс эхлээрэй. Бага чулуугаар их чулуу хөдөлгөх гэдэг үг ч бий шүү. 

Эх сурвалж: Brightside

#Зөвлөгөө