Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Япон улсад ажиллангаа суралцах боломжийг оюутан залууст өгдөг Асахи Сонины Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.  

Тавигдах шаардлага

  • 17-26 настай ( 2000-2009)
  • Ганц бие, хүйс харгалзахгүй
  • 12 ба түүнээс дээш жилийн боловсролтой байх
  • Аль нэг боловсролын байгууллага төгсөөд 5 жилээс дээш хугацаа хэтрээгүй байх
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
  • Дадлагажигч ажилтнаар Япон улсад ажиллаж байсан түүхгүй байх
  • Япон улсад суралцах, оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаад буцаагдсан түүхгүй байх
  • Япон Улсад түр оршин суух хугацаандаа албадан байдлаар нутаг буцаагдсан түүхгүй байх
  • Бие бялдрын хувьд эрүүл , элдэв хууч өвчингүй байх
  • Гэр бүлийн гишүүд нь одоо болон өнгөрсөн хугацаанд Япон улсад хууль бусаар оршин сууж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан түүхгүй байх

Япон улсад суралцах хугацаа: 
2027 оны 3 сарын дунд үеэс 2029оны 3 сарын дунд үе хүртэл

Япон улсад сурах сургууль:
Токио , Ёкохама хотод байрлах Япон хэлний сургуулиуд

Ажиллах газар: Асахи сонин түгээлтийн газар

Ажлын агуулга: Өглөө болон оройн сонин хүргэлт

Тэтгэлэгийн агуулга :

  • 2 жилийн сургалтын төлбөр 100%
  • 2 жил амьдрах байрны төлбөр 100%
  • Онгоцны тийз 100%
  • Визийн төлбөр 100%
  • Монгол болон Япон дахь эрүүл мэндийн шинжилгээний зардал 100% 

Хангамж:

  • 1 сарын нийт цалин 153.000 иен (2025.10 сарын байдлаар)
  • Ажлын үзүүлэлтээс хамаарч жилд 2 удаа шагналт цалин олгоно /7 сар,  12 сард /
  • Жилд 1 удаа цалинтай ээлжийн амралт
  • Ажлын хэрэгсэл : Ажлын хувцас, гутал, борооны цув
  • Сургууль хүртэлх унааны зардал 5,000 иенээс давсан тохиолдолд илүү гарсан мөнгөн дүнг ажил олгогч хариуцна.
  • Хөдөлмөр ослын даатгал

Тэтгэлгийн талаарх мэдээллийн өдөрлөг :
2026 оны 1 сарын 16-ны Баасан гараг    18:00 цагт 

Анкет хүлээн авах хугацаа:
2026 оны 1 сарын 7~2 сарын 12 хүртэл

Сонгон шалгаруулалт:

  • 2026 оны 1-2 сар Анкетны сонгон шалгаруулалт, Бичгийн шалгалт болон Ярилцлагын шалгалт явагдана
  • 2026 оны 3 сар Япон хэлний сургалт эхлэнэ
  • 2026 оны 10 сар Япон талын ажил олгогч Захирлуудын ярилцлагын шалгалт болно. 

ЗАРДЛЫН БАТЛАН ДААГЧ, ЗУУЧЛАЛЫН ХӨЛС, ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГ шаардлагагүй.

Хэрхэн бүртгүүлэх талаах зааврыг ЭНД дарж авна уу.

#тэтгэлэг #мэдээ