Google дээр хамгийн их хайлт хийгдсэн K-pop одоор V шалгарлаа


Т.Номин | YOLO.MN
УРЖИГДАР

BTS хамтлагийн гишүүн V нь дэлхийн супер од гэдгээ дахин нэг удаа баталж, 2025 онд Google дээр хамгийн их хайлт хийгдсэн K-pop одоор шалгарлаа.

Google Trends-ийн мэдээллээр, V нь жилийн турш К-рор уран бүтээлчдээс хайлтын тоогоороо тэргүүлжээ. Платформын хянасан 81 орноос  77 оронд нь 1-р байранд орсон байна.

Google Trends нь бүс нутаг болон хэлний ялгааг харгалзан хайлтын асуулгын түгээмэл байдлыг шинжилдэг бөгөөд дэлхийн олон нийтийн сонирхол, нөлөөллийг илэрхийлэх бодит, том өгөгдөлд суурилсан үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөгддөг байна.





#BTS #V