"The HU" хамтлаг ая дуугаа өргөх “Улаанбаатарын мөнгөн шөнө” 21:00 цагт эхэлнэ

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно.
Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ.
Тус арга хэмжээнд:
- 2025 оны 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид
- Ой тогтоолтын Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Оюуны Олимпын аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, Олон улсын Их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин, Н.Энхшүр, Нармандахын Мөнхшүр нар
- 2015 оны UBS телевизийн "My Voice" тэмцээний шилдэг оролцогч, 2025 оны “Silkway star” олон улсын тэмцээний Гран-При, Алтан гадас одонт, дуучин Иозеф Червенка Мишээл
- Physical Asia шоунд Монгол улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн, "One Championship" холбооны аваргын бүс эзэмшигч, холимог тулаанч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргил
- Netflix-ийн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн
- Yalla Compass 2024, Thunderpick World Championship 2024, Esports World Cup 2025 тэмцээний аваргын цомуудыг өргөсөн The MongolZ багийн гишүүд оролцоно.
Түүнчлэн Поп дива Төмөрийн Ариунаа болон "The HU" хамтлага ая дуугаа өргөж, шинэ оноо хамт угтах аж. Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулахад 400 сая төгрөг төсөвлөсөн байна.