Хэн өнгөрснийг эзэмшинэ тэр өнөөдрийг, хэн өнөөдрийг эзэмшинэ тэр маргаашийг эзэмшинэ:George Orwell 1984


Б.Марал | YOLO.MN
2022-02-28

Залуусын унших боловсролд хөрөнгө оруулж, зөв номоо зөв цагтаа сонгож уншихад нь туслах зорилготойгоор Yolo.mn энэ удаад George Orwell:1984 номыг онцлож байна. 

Зохиолчийн тухай:

Eric Arthur Blair 1903 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Британи-Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужийн Мотихари хот буюу Энэтхэг дэх Британийн колони улсад мэндэлжээ.

Eric Arthur Blair гэх нэр нь зохиолч George orwell-ийн эцэг эхээс заяасан нэр нь буй за.Яагаад өөрийнхөө уран бүтээлийг George Orwell хэмээх нэрээр туурвих болов гэдэг асуулт эндээс урган гарч байна.Зохиолч Blair гэр бүлийнхээ нэр хүндийг сэвтүүлж,таагүй асуудалд хутгахгүйн зэрэгцээ бас,нууж хаалгүй ил шулуухан бичихийн тулд George Orwell хэмээх нууц нэрийг ашиглах болсон гэдэг.Энэхүү нууц нэрийг Blair-ийн төрөлх нутаг Англи гэх элгэн халуун сэтгэлтэй холбон тайлбарладаг.Гэгээн George бол Английг хамгаалагч бурхан харин Orwell нь зохиолчийн тун ч хайртай байсан Саффокл нутгийн нэгэн голын нэр юм.

Тухайн үед тэрээр ядуу зүдүү ард олны аж амьдралыг ихэд анхааран сонирхдог байсан бөгөөд үүнээсээ улбаалан улс төрийн зүүний чиглэл баримталдгаараа өөртэй нь ижил төстэй Jack London-г уран бүтээлчийн хувьд үлгэр дуурайл болгодог байв. Jack London-ы 1903 онд бичсэн “Хавцал дахь хүмүүс” хэмээх зохиол нь Orwell-д гойд нөлөлсөн аж.

1984 номын тухай:

“Илчлэгдэхээс хэн ч мултарч чадахгүй.Хэн ч байсан хэргээ хүлээгээд л дуусдаг. Бодол санаандаа гэмт хэрэг үйлдсэн мөчдөө л чи өөртөө цаазын ял оноосон гэсэн үг”

Winston Smith гэгч нь Лондон дахь эрх баригч намын доод тушаалын гишүүн юм. Winston хаашаа ч явсан, тэр байтугай гэрт нь хүртэл түүнийг теле дэлгэцээр харж байдаг. Тэр хаашаа ч харсан намын удирдагч Их ах гэх хүн бүхнийг өөрийн хяналтанд байлгана. Нам далайд болж буй бүх үйл явдлыг, тэр дундаа хүмүүсийн түүх, хэлж ярих хэл соёлыг хүртэл заагладаг. Тухайн үеийн байдлаар нам нь Newspeak/Шинэ хэл/  зохион бүтээн, тухайн  хэлийг хэрэгжүүлэхээр албадах бөгөөд энэ нь хуучин хэлтэй нь холбоотой бүх үгсийг устгах замаар улс төрийн харгис бодлогуудыг хэрэгжүүлнэ. Тэрслүү бодлуудыг бодох нь хүртэл хууль бус байдаг. Ийм сэтгэхүйн гэмт хэрэг нь үнэндээ бүх гэмт хэргүүдээс хамгийн аймшигтай нь юм.
Намын дарангуйлал, хатуу хяналтад зохиолын гол дүр болох Winston ихэд бухимдана. Гэвч тэрээр Үнэний яамд ажилладаг. Эсэргүү үзэл бодолтой байх нь энэхүү зохиол дахь нийгэмд хууль бус бөгөөд тэрбээр энэ бүх бодлоо бичиж тэмдэглэж үлдээхийн тулд тэмдэглэл бичих дэвтэр худалдан авсан үеэс бүх зүйл эхэлнэ. Ямар ч үед ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙГАА...

ЭЛБЭГИЙН ЯАМ гэвч өлсгөлөн,ядуурлыг нэмэгдүүлэх
ҮНЭНИЙ ЯАМ гэвч түүхийг булзайруулж худал түүхийг зохиох
ХАЙРЫН ЯАМ гэвч хүн хоорондоо дурлах нь хориотой зөвхөн намын эрх ашгийн төлөө байх
ЭНХТАЙВАНЫ ЯАМ гэвч үргэлж дайны бэлэн байдалд бэлтгэх,үймээн самууныг турхирах

Зохиолын гол дүр:

Winston Smith- Намын эсрэг тэмцэгч
Julia-Смитийн хайртай бүсгүй,намын ажилтан
Их Ах-Намын дарга
Сэтгэхүйн цагдаа-Намын үзэл баримтлалыг эсэргүүцэгч
Charrington-Эртний эдлэл зардаг эр
O'Brien-Намын чухал гишүүн
Дарангуйлагч намын үзэл суртал:
ДАЙН бол ЭНХ ТАЙВАН
ЭРХ ЧӨЛӨӨ бол БООЛЧЛОЛ
ҮЛ МЭДЭХ бол ХҮЧ ЧАДАЛ

Энэхүү зохиолд өөрийн гэсэн үгсийн тайлбар байдаг бөгөөд хэрвээ та уншихаар шийдсэн бол анхаарлыг тань хамгийн ихээр татна гэдэгт итгэлтэй байна.Үүнийг Шинхэлний үгсийн тайлбар гэдэг бөгөөд намаас гаргасан шинэ хэл бөгөөд зорилго нь сэтгэхүйн цар хүрээг хумих. Тэр үгсийг урвуугаа харсан ертөнцөд л ойлгож болох биз...


Зохиолоос онцлох үгс: 

“Хэн өнгөрсөнийг эзэмшинэ тэр өнөөдрийг
Хэн өнөөдрийг эзэмшинэ тэр маргаашийг эзэмшинэ” хэмээх үг уншигч танд зохиолоос ихийг ойлгуулсан мөртүүдийн нэг байх болно.Өөрийнхөө ой санамжийг тасралтгүй ялан дийлж бодит байдлыг хэзээ ч бүү умартаарай.

“Бид чамайг хоосон байлгах болно.
Бид чамайг хоосон болтол шахах болно.
Дараа нь чиний дотрыг өөрсдийн үзэл бодлоор дүүргэх болно” 
 
“Тэд ухаараагүй цагт хэзээ ч босохгүй, харин босохгүй бол хэзээ ч ухаарахгүй”

“Цаг хугацаа бүхнийг эдгээнэ гэж л байг
Зовлон зудгүүр бүгд мартагдана гэж л байг
Гэхдээ л он жилүүдийн инээмсэглэл болоод нулимс
Гэнэн сэтгэлийг минь догдлуулсан хэвээр л байна”

“Сэтгэл зүрхэнд дотно мөрөөдөл минь 
Хаврын эхний өдөр шиг арилан оджээ
Гэвч итгэл найдвар,амтат зүүдээ би 
Харин ч нэг мартаж чадахгүй нь”

#Номтой нөхөрлөе #Хувь хүний хөгжил